Нийгмийн

Бусдын орон гэрт нэвтэрч, 340 саяын хохирол учруулсан этгээдүүдийг баривчиллаа

Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2021 оны тавдугаар сараас 2022 оны тавдугаар сар хүртэл бусдын орон байранд нэвтрэн /хаалга, цоожыг эвдэж/ бусдад их хэмжээний хохирол /340 гаруй сая төгрөгийн/ учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэхүү гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Улмаар хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх этгээдүүд нь Говь-Алтай аймгийн харьяат 50 настай, эрэгтэй Б, Хэнтий аймгийн харьяат 59 настай, эрэгтэй Э нар бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглан урьдчилсан байдлаар 9 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд зүйд хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож, гэмт хэргийн замаар олж авсан 114 нэр төрлийн эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button