Хардалтын улмаас эхнэрээ зодож, хараагүй болгожээ
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд таван жилийн хорих ялаар шийтгүүллээ.
Тодруулбал, 1991 онд төрсөн бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Э өөрийг нь бусадтай хардлаа гэх шалтгаанаар эхнэрээ зодож, гэмтээжээ.
Тодруулбал хохирогчийн зүүн нүд орчимд гараараа хоёр удаа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас биед нь зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн сорви, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимыг авах мэс ажилбар, мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулжээ.
Шүүхээс шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юүн арчаагүй хууль гж иим бдаг бнаа. Санаатай үйлдэл бл 10-20 жилиин ял өгнө. Эсвэл шууд цааза.л
Ухаантай л байцгаагаарай даа хүмүүсээ
yatsan hvmvvs weee
Шууд салаарай!
Гарчиг нь өөрөө эхнэрээ хардаж зодож гэмтээсэн мэт байна.
Эмэгтэйчүүд минь эртхэн салж бай. Нүд, амь бие чухал уу нэг нөхөр чухал уу ?