Нийгмийн

Дэлхийн санхүү хөрөнгө оруулалтын сайтууд Монголын "GGCM крипто төсөл"-ийг онцолж байна

Дэлхийн томоохон санхүү хөрөнгө оруулалтын finance.yahoo.com, investing.com, marketwatch.com, benziga зэрэг сайтууд Монголын крипто төсөл болох GGCM-г онцолж байна.

Тэд GGCM төслийг дараагийн үеийн дижитал хөрөнгө хэмээн тодорхойлсон бол тус салбарын 150 гаруй томоохон сайтууд хамгийн үр дүнтэй өсөх ирээдүйтэй крипто төслүүдийн нэг болох нь дамжиггүй гэж үзсэн байна.

Турк улсын Истанбул хотод төвтэй Монголын GGCM баг нь богино хугацаанд чамгүй амжилттай ажиллаж олон улсад гарах бэлтгэлээ базааж дууссан аж.

Иймд GGCM LLC компанийн Гүйцэтгэх захирал Ц.Алтайбаяртай холбогдож дараах мэдээллийг авлаа.

Тэрбээр "Энэ сардаа багтаж IEO хийхээр төлөвлөж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх 25 биржтэй гэрээ хэлцэл хийсэн тухай"-гаа дурдсан юм.

Улмаар тэд сарын хугацаанд 200 мянган дагагчтай болсон ба энэ тоогоо нэг саяд хүргэж дэлхийн хэмжээний томоохон төсөл болгохоор зорьж буй юм байна. Монгол залуус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани болох цаг ойртож буйн нэгэн жишээ GGCM төслийн багийн залуус ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button