Нийгмийн

"Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг эхлүүллээ

Сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4593 хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн байна.

Тиймээс аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхийн тул ЦЕГ, ЭМЯ хамтран "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг эхлүүллээ.

Орон нутгийн замд осолд орж байгаа тээврийн хэрэгслийн 852 хувийг суудлын машин эзэлдэг бөгөөд хурд хэтрүүлж, суудлын бүсээ зүүгээгүйээс дийлэнх осол гарч байгааг анхааруулж байна.

Мөн нойр дутуу ядарсан үедээ замд гарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, жолоо барьдаггүй хүнд тээврийн хэрэгслээ хэрэглэхгүй байхыг анхааруулж буй юм. Аажуу явбал маш олон баяр, зугаа цэнгэлд бид очиж чадна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button