Нийгмийн

Энэ долоо хоногт орон нутаг ослын улмаас зургаан хүн нас барлаа

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1283 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас н.ийслэлд 18 хүн гэмтэж, нэг хүүхэд амь хохирсон байна.

Энэ долоо хоногт нийслэлд нэг хүүхэд амь хохирч, орон нутагт зургаан хүн нас барснаас хоёр нь хүүхэд байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:    

  • Явган  холбогдсон осол 10 бүртгэгдэж 1 хүн амь хохирсон
  • Мотоциклтой  осол 3 бүртгэгдэж
  • Мөргөлдсөн осол 2 бүртгэгдсэн. 1 хүний амь хохирсон
  • Унадаг дугуйтай 1 осол бүртгэгдсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн. 4 хүний амь хохирсноос 1 нь хүүхэд байна. 
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн,  .1 хүний амь хохирсон байна.
  • Явган зорчигч мөргөсөн 1 бүртгэгдсэн байна. 1 хүүхдийн амь хохирсон байна.

Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 8 бүртгэгдсэнээс жолооч-7, явган-1 бүртгэгдсэн байна.

Та бид анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож явснаас болж Ирээдүй болсон үр хүүхдүүдээ зам тээврийн ослын улмаас алдсаар байх уу...

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button