Нийгмийн

Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл дутмаг байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас “Авлигын эрсдэлийн үнэлгээ” хийгдсэн байгууллагуудад тайлан танилцуулах арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.

2022 оны Авлигын эрсдэлийн үнэлгээнд хамрагдах байгууллагуудыг сонгохдоо “Шударга байдлын үнэлгээ”-гээр доогуур үнэлгээтэй гарсан, мөн 2021 оноос тухайн байгууллагатай холбоотой АТГ-хандан ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын төмөр зам ТӨХК, Баянзүрх   дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хамруулжээ. Энэ удаа авлигын эрсдэлийн үнэлгээг Авлигатай тэмцэх газраас захиалан “Онч шийдэл” НҮТББ гүйцэтгэсэн юм. Үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын авлигын эрсдэлийн тайланг байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, тогтоогдсон эрсдэлд анхаарал хандуулж, гарсан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Төрийн байгууллагад зохион байгуулсан эрсдэлийн үнэлгээний дүнгээр дээрх байгууллагуудын шийдвэр гаргах үйл ажиллагаа, чиг үүрэг, бүтэц, орон тоо, хариуцлага тооцох механизм, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагаа, байгууллагын удирдлагуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл зэрэг нь авлигын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн байна.

2018 онд төрийн байгууллагын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж эхэлснээс хойш 60 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаад байна. Төрийн байгууллагын авлигын эрсдэлийг үнэлнэ гэдэг нь тухайн байгууллага дахь авлига үүсч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлыг тодруулж байгаа явдал бөгөөд төрийн үйлчилгээг сайжруулах мэдээллийн эх сурвалж болгон ашиглах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг чиглүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх нэг төрлийн ажил болдог.

Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоог хангах зорилгоор хараат бус ТББ-уудыг сонгон шалгаруулж үнэлгээг хамтран зохион байгуулдаг. Зарим ТӨХК-иудаас шаардлагатай мэдээ, мэдээллээ гаргаж өгөхгүй, хамтарч ажиллахгүй байх зэрэг асуудлууд үүсгэсэн нь авлигын эрсдэлийн үнэлгээний зорилго, ач холбогдлыг бүрэн ойлгоогүй, мөн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл дутмаг байгаагийн илрэл юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 16:27

Монголын үе үеийн эрх мэдэлтэнгүүд хувийн сонирхолдоо хэт автагдсан учир аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button