Нийгмийн

Уурхайн ажилчид тэсэлгээний материал хулгайлж, худалдсаныг илрүүллээ

Дорноговь аймгийн Айраг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны уурхайн тэсрэх материал хадгалдах агуулахаас 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл ирсний дагуу аймгийн цагдаагийн газраас хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Дээрхи хэрэгт явуулсан мөрдөн шалгах үр дүнгээр тус ХХК-д ажилтай “Ж”, “Б” нар нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг ААНБ нь харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж, аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зам барилгынхан цементээ зарж амжиргаандаа нэмрэлдэг. Уурхайнхан тэсэлгээний материал зарна амжиргаандаа нэмэрлэнэ гэхээр арай л илүү мөнгө идээд байгаа юм биш үү

Зочин
Зочин

Манайхан арай ширүүдэж байгаа юм биш үү. Тэгээд тэр тэсэлгээнийх нь материалыг хүмүүс авж л байдаг

Ард түмэн
Ард түмэн

Ичиж үхмээр юм олон улсынхан ийм мэдээг хараад шоолж байгаа байхдаа

mgl hyn
mgl hyn

uul uurhai uhaj baigaa ajilchid n ingej yadarch baihad uhej hewtsen ezduud n tsadigaa aldtal hahaj tsadaj bn daa. Ingen ingen oorsdoo uul uhaj lusiin horlol boloh hereg bg yumaa ajilchidaa. Gem nugel n uhsan hynd hyrch uhuulsan ezed n gemgui unguruud bg yum shigee.

Холбоотой мэдээ

Back to top button