Нийгмийн

ЭЦА-наас 66 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгтнийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны 02 дугаар сараас 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг илрүүлжээ.

Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг этгээд нь одоогоор Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 8, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 22, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 5, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 5, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 13, Завхан аймгийн нутаг дэвсгэрт 3 нийт 66 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч алт, мөнгөн эдлэл, зөөврийн компьютер, гар утас зэрэг овор багатай эд зүйл хулгайлж байсан нь тогтоогдоод байгаа аж.

Улмаар хулгайн эд зүйлээ Улаанбаатар хотод “Нарантуул” зах болон “Урт цагаан” худалдааны төв, Дархан-Уул аймгийн ченжүүдэд худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна. Дээрх аймгууд болон ойролцоох орон нутагт энэ төрлийн гэмт хэрэгт хохирч цагдаагийн байгууллагад мэдээлээгүй иргэд Эрүүгийн цагдаагийн албанд 99093548 дугаарын утсаар мэдээлэл ирүүлнэ үү. Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button