Нийгмийн

ДОЛОО ХОНОГ: Найман хүн осолдож нас барснаас гурав нь мотоцикл жолоодож явжээ

Өнгөрсөн долоо хоногт тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 703 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 448 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хүний амь нас хохирсон, хүний биед гэмтэл учирсан 33 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13 хүн, орон нутагт 23 хүн гэмтэж бэртэж нийт 36 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутагт дөрвөн хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Орон нутагт долоон ослын улмаас найман хүний амь хохирсон байна. Үүнээс мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байгаад онхолдож, гурван хүний амь нас хохирсон байна.  

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодох зөрчил түүний улмаас хүний амь нас хохирол зөрчил анхаарал ихээр татаж байна. Орон нутагт мотоцикл жолоодож яваад онхолдсон долоон зам тээврийн осол бүртгэгдсэнээс зургаан осолд нь мотоциклийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. 

Мөн орон нутгийн замд ослын улмаас хоёр хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд эцэг эх асран хамгаалагчид аялал зугаалгаар орон нутгийн зорьж замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдээ зөв тээвэрлэж явах, хүүхдийн өсөлт болон биеийн жинд нь тохирсон хамгаалах хэрэгсэл буюу хүүхдийн хамгаалалтын суудлыг ашиглаж явахыг уриалж байна. Жолооч, эцэг эхчүүдийг гаргадаг нийтлэг зөрчил  хүүхдийг урьд суудалд өвөр дээр суулгаж авч явах, хойд суудалд эсвэл багажийн хэсэгт ор засаж унтуулах зэргээр буруу тээвэрлэж явснаас болж хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.

Иргэд жолооч нарт анхааруулж хэлэхэд та бүхэн орон нутгийг зорьж замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 80км/ц-ийн хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явахыг анхааруулж байна.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button