Нийгмийн

Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа

Хүн хэлээрээ ярьдаг. Бас жолооч нар автомашиныхаа гэрлээр ярилцаж болно. Жишээ нь автомашины гэрлээр туслах замаас "Би өмнөөр чинь орж болох уу" гэж асууж, урд яваа жолооч "Баруун эргэлээ шүү" гэж анхааруулж, тоормос гишгэхдээ "Зогслоо, хурдаа хаслаа шүү" гэж болгоомжлуулж болдог.

Бас автомашины гэрлээр маргалдаж буцаад ойлголцож ч болно. Тухайлбал шөнийн цагт өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч гэрлээ байн, байн анивчуулаад байвал таныг холын гэрлээ шилжүүлэхийг шаардан, бухимдаж байна.

Харин өдрийн цагаар зөрж өнгөрч буй автомашины жолооч гэрлээ анивчуулж байвал "Зам эвдрэлтэй байна шүү, хурдаа багасгаарай" гэдгийг сануулж байдаг. Мөн энэ гэрлээр "Цагдаа байна шүү" гэж жолооч нар бие, биедээ мэдээ дамжуулдаг юм билээ. Харин хоёул зэрэг анивчдаг ослын гэрлийн үндсэн үүрэг нь тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан тохиолдолд эсвэл зам дээр аюул байгаа талаар мэдэгдэх юм.

Мөн энэ гэрлээр баярлалаа бас уучлаарай гэж хэлж болно. Бас хөдөө, орон нутгийн замд өмнө яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байвал "Урдаас машин ирж байна, гүйцэж түрүүлж болохгүй" гэж анхааруулж байгаа юм. Харин баруун тийш дохивол "Машин алга, гүйцэж түрүүлж болно" гэж байна. Эсхүл тэр зүгээр л баруун, зүүн тийш эргэх үйлдэл хийх гэж ч байж болно. Энэ мэтчилэн автомашины дохио бүрд "Үг" бий. Тэгэхээр автомашины гэрлээр зөвхөн замыг гэрэлтүүлэхээс гадна сануулж, анхааруулж, талархал илэрхийлж, уучлал хүсэж ч болдог байх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button