Нийгмийн

ТОДРУУЛГА: Цагдаа биш цэцэрлэгийн харуул байсныг эрүүлжүүлсэн

Цахим орчинд "Цагдаа зодуулаад байна гэсэн чинь согтуу толгойнууд байна шүү дээ" гэх гарчигтай бичлэгийн дагуу цагдаагийн байгууллага шалгажээ.

Ингэхэд Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, … тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгт сахиул ажилтай, “Б” /эр, 52 н/ нь согтуурсан үедээ иргэнтэй маргалдаж, T-Aqua маркийн автомашиныг унаж явсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

“Б” нь согтуу байгаа учир болсон үйл явдлын талаар тайлбар өгөх боломжгүй тул түүнийг түр саатуулан БЗДЦГ-ын гуравдуаар хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button