СПОРТ

Хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдуулахад бэлэн боллоо

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан энэ оноос шинэчлэгдсэн хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Шинэчлэгдсэн хуулиар Монгол үүлдрийн адууны санг бүрдүүлж дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран дүрэм баталж, тухайн жилийн баяр наадмыг зохион байгуулахаар болсон.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан бөгөөд ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулахаар болсон билээ.

Хүй долоон худагт морины сэрвээний өндрөөр хэмжих таван төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд уралдаан эхлэх өдрөөс өмнө уяачид хүсвэл морьдоо өөрсдөө хэмжих боломжтой. Мөн морины сэрвээний өндөр хэмжих үед шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах, морьдын уралдах зам болон зам дагуух бартаа зэргийг засаж сайжруулах, цэвэрлэх ажлыг бүрэн хангалаа.

Дашрамд дурдахад хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг дараах байдлаар тогтоосон байдаг. Үүнд, даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин эхирд нь тааруулав
Зочин эхирд нь тааруулав
2022-07-10 11:01

ЭНЭ БОЛ ЯМАР Ч УТГАГҮЙ ЗҮЙЛ. ӨСГӨЛӨН БҮДҮҮН МОНГОЛ МОРЬ ҮҮНЭЭС ИЛҮҮ ӨНДӨРТЭЙ БАЙЖ БОЛНО ОО ДОО

Холбоотой мэдээ

Back to top button