НийгмийнСПОРТ

Б.Энхбаяр: Ховдоос Ш.Адьшаа гишүүний соёолон түрүүлж байсан, минийх хоёр дахь нь

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл баяр наадмын хурдан морины уралдаан  аз хийморийн бэлгэдэл соёолон насаар үргэлжилж байна. Хүйн долоон худагт соёолон насны морьдын уралдаанд газар газраас цугласан 344 хурдан буян бүртгүүлснэс 250 гаруй нь барианаас гарсан юм.

Ингээд Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ түрүүлж, тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.

Уяач Б.Энхбаяр хэлэхдээ "Их баяртай байна. Мөнхбат тод манлайдаа их баярлалаа. Ховдоос Ш.Адьшаа гишүүний соёолонгийн түрүү байдаг. Энэ хоёр дахь нь болж байна. 2014 онд соёолон арав дотор давхиулаад, 2018 онд даага айрагдуулж байсан. Сайхан наадаарай та бүхэн.

Харин Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн саарал үрээ хурдлав.

Уяач нь хэлэхдээ "Маш их баяртай байна. Соёолон маань орон нутагтаа сайхан уралдаж байсан. Би хязаалан, соёолонтой ирсэн. Маргааш эрлийз нэг байгаа. Хязаалан маань 15-аар орсон. Сайхан наадаарай. Манай Хөвсгөл аймгийн Галт сумынхан төрийн наадамд хоёр соёолон айрагдуулж, хийморьтой сайхан байна аа" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button