СПОРТ

Наадмаар начин цол хүртсэн О.Цэцэнцэнгэл Загребын Гран-Пригаас мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Загребийн Гран-При Хорват улсад гурван өдөр боллоо. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу +100 кг-д О.Цэцэнцэнгэл мөнгөн медаль хүртлээ.

Энэ сарын 12-д Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Улсын начин цол хүртээд байсан тэрээр эхний шатанд Бельгийн Ив Ндао, шилдэг 16-д Монтенегрогийн Анто Дубрета, шөвгийн наймд Азербайжаны Ушанги Какаури, хагас шигшээд Германы Эрик Абрамовыг ялж финалд Нидерландын Юр Спийкерст ялагдан мөнгөн медаль хүртлээ.

69 орны 503 тамирчин оролцсон тэмцээнийг манай улсаас 17 жүдоч зорьсноос

  • Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Нармандах хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -57 кг жинд М.Ичинхорлоо хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой 7-р байр
  • Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд 7-р байр эзэлсэн.

Ийнхүү Монголын жүдогийн шигшээ баг Загребын Гран-При тэмцээнээс нийт 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе

Зочин
Зочин

mundag huuud bayar hurgey

Зочин
Зочин

Sain bna bayar hurgey

Холбоотой мэдээ

Back to top button