Нийгмийн
Гар аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж, нас баржээ

Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Баянцагаан багийн “16-ын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс зүүн урд зүгт 126 км/-т бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн Н шороонд даруулж нас баржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан 22:15 цагт очиж ашиглаж байгаад орхигдсон 4 метрийн гүн цооногт /уурхайн зорилгоор ашиглаж байгаагүй/ гар аргаар хууль бусаар алт олборлож байсан иргэн М/37 настай, эрэгтэй/ нь шороонд дарагдаж нас барсан байсныг 14 минут ажиллаж цогцсыг гарган Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 км замыг хэдэн цаг явсан бэ