Нийгмийн

ФОТО: “Байгалийн түүхийн музей”-г нураавал дотор нь хэвтэж эсэргүүцнэ

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамнаас өнгөрсөн наймдугаар сарын 25-нд Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгах тухай тендер зарласан. Уг тендерт оролцох компаниудын материалыг өнөөдрийн /2019.09.30/ 10:30 цаг хүртэл авч дууслаа.

Үүнтэй зэрэгцэн Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нураалгахгүй гэх иргэдийн эсэргүүцэл эрчээ аваад байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд уг барилгын гадна твиттер хуудаснаа Элийрэгч нэрээр танигдсан Ц.Уянга тэргүүтэй эсэргүүцэгчид иргэдийн гарын үсгийг цуглуулж буй юм.

Тэд “Байгалийн түүхийн музейг нураах 400 сая төгрөгийг авах эзэн нь аль хэдийн сонгогдсон. Өнөөдөр дүр эсгэж тендерийн сонгон шалгаруулалт явуулна. Улс орон бүр соёлын өв, хотынхоо ой санамж болсон хуучны барилгуудыг хадгалан хамгаалж авч үлддэг болохоос устгадаггүй. Түүхэн дурсгалт соёлын өвд бүртгэгдсэн барилгуудаа төр хувийн хэвшлийнхэнтэй нэгдэж сэргээн босгож чадна. Хэрэв уг барилгыг нураахад хүрвэл эсэргүүцэгчид барилгын дотор орж хэвтэн эсэргүүцлээ үргэлжлүүлнэ” гэсэн байр суурьтай байв.

Тэдний эхлүүлсэн эсэргүүцлийг гудмаар явсан олон иргэн дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсгээ зурж байгаа бол нөгөө хэсэг нь нурах аюултай, насжилт нь дууссан барилгыг буулгаж оронд нь шинэ музейгээ байгуулах нь зөв хэмээн үзэж байна.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button