УЛС ТӨР

Гангийн үйлдвэр гацсан шалтгаан…

“Засгийн газрын уул уурхайн металлургийн цогцолбор барих төсөл"-д өндөр үүрэгтэй оролцож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг шинэчилж байсан "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээг улс төрийн шалтгаанаар нэг л өдөр цуцалсан. Улмаар тус үйлдвэр төрийн өмчийнх болсон. Концессын гэрээг нэг л өдөр цуцалсан шалтгаан нь "Кью Эс Си" компанийг ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ хэмээх чичлэлт. Тэгвэл эл компани үнэхээр юу ч хийгээгүй юу. Эл асуултад хариулт хайж үзье.

"Кью Эс Си" компани анх 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уул уурхайн металургийн цогцолбор болгохоор зорин ажилласан байдаг. Анх хөрөнгө оруулалтын гэрээг концессын гэрээ болгон өөрчилж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн бүх менежментийн эрхийг “Кью Эс Си” компанид шилжүүлж байсан түүхтэй.

Засгийн газрын бодлогод туссан нийт төслийн хүрээнд “Кью Эс Си” зургаан чиглэлд, 20-30 дэд төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээрт шаардлагатай гэх хөрөнгө оруулалтуудыг ч шат дараатайгаар хийж ирсэн байна. Шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг ч хийсэн нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэж буй нь олон.

-УЛСАД ТӨЛДӨГ ТАТВАР 2-3 ТЭРБУМ БАЙСНЫГ 80 БОЛТОЛ ӨСГӨЖЭЭ-

Анх улсаас аваад ажиллуулж эхлэхэд жилийн орлого 40-50 тэрбум төгрөгийн орлоготой, улсад 2-3 тэрбум төгрөгийн татвар төлдөг байжээ.

Концессын гэрээгээ хэрэгжүүлж үйлдвэрийг хөдөлгөж эхэлснээр хөрөнгө оруулалт сайжирч, үйл ажиллагаа нь жигдэрсээр жилийн орлого 400 гаруй тэрбумд хүрч, улсад төлөх татвар ч 80 гаруй тэрбум болж өссөн байна.

Харин улсын гарт орсон үйлдвэр энэ жил 200 тэрбумын орлого олж чадах уу, үгүй юутай суугаа нь бодит үнэн.

-ХИЙСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД-

"Кью Эс Си" ХХК 2010 онд эл үйлдвэрийг ажиллуулж эхэлснээсээ хойш хөрөнгө оруулалт тасралтгүй хийж иржээ. Ингэхдээ улсаас давж өөрсдийн нэр нүүрээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж ирсэн дотоодын томоохон компани гэдгийг олон нийт мэдэх буй за.

Ялангуяа 2014 оноос хойш уул уурхайн том том тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж тоноглосон байна. Өмнө нь байгаагүй шанаган зуух, тасралтгүй цутгах тенологи бүхий электрон тоног төхөөрөмжийг ч тавьсан.

50 сая ам.доллар, 26 тэрбум төгрөг гэсээр нийт 70 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

-1500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ ИРСЭН, ЭНЭ ЖИЛ 1800 ХҮРГЭХ БАЙСАН ТӨЛӨВЛӨГӨӨ- 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Кью Эс Си” компани ажиллуулдаг байхад 2021 онд 1500 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байжээ.

Харин сүүлд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор ээлжийн амралтыг 14, 14 болгож шийдсэнээр шинээр 200-300 ажилтан нэмэх төлөвлөгөөтэй байсан аж. 

-ДОТООДЫН ГАНГИЙН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАХ ҮЙЛДВЭРИЙГ ЭХЛҮҮЛЭЭД АЛДАВ- 

Ган бол Монгол Улсад нэн шаардлагатай стратегийн гол бүтээгдэхүүн. “Кью Эс Си” ХХК гангийн шинэ үйлдвэр барих төслийг төрийн өмнөөс үүрч байв. Энэ чиглэлийн судалгааг сүүлийн найман жил хийж ажилласан байна. Гангийн үйлдвэртэй болоход тэдэнд нэгдүгээрт цахилгаан эрчим хүч, хоёрдугаарт газрын асуудал тулгарчээ. Улмаар коксоор эрчим хүчээ шийдвэрлэдэг домэйн зуухны технологиор гангийн үйлдвэрлэлийг хийх гарц олж, ТЭЗҮ-ээ 2021 оны есдүгээр сард батлуулсан байна. Газрын асуудал нь ч 2021 оны аравдугаар сард эцэслэн шийдвэрлэгдэж. Энэхүү ХОЁР гол асуудлаа шийдвэрлэж, үйлдвэрийн том ажил эхлүүлэх үүд нээгдэж. Инженерийн компаниудтай ч уулзалтууд хийж, дулааны улирлыг хүлээж байв.

Одоо ажиллаж буй гангийн үйлдвэр жилд 100 мянган тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтайгаар баригдаж байжээ. Гэхдээ хэзээ ч бүрэн чадалдаа хүрч ажиллаж байгаагүй бөгөөд 2000 он хүртэл жилд 3-4 мянган тонныг, 2010 он хүртэл 60-70 мянган тонныг л үйлдвэрлэж ирсэн байна.

Харин батлагдсан шинэ ТЭЗҮ-ээр жилдээ 350 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоололтой байжээ. Монгол Улс одоогоор жилд 60-70 мянган тонн арматур хэрэглэдэг. Тиймээс дотоодын арматурын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой, 20 хувиар хямд худалдаалж болох гангийн үйлдвэрийг “Кью Эс Си” компанийнхан эхлүүлжээ.

Хэрэв төр гараа дүрээгүй бол 2024 онд үйлдвэрээ бүрэн дуусгах хэмжээний эрчтэй ажиллаж байж. Монгол ган цогцолбор нь:

  • Хорголжын үйлдвэр
  • Коксын үйлдвэр
  • Төмөрлөгийн үйлдвэр
  • Гангийн үйлдвэр
  • Цувимал үйлдвэр 

гэсэн таван том хэсгээс бүрдэх үйлдвэр юм байна.

Энэ онд гэхэд үйлдвэрийн газар шорооны ажлыг эхлүүлэх байсан ч, найман жилийн судалгааны ажил, ахиц дэвшил өдгөө ийн нам гацжээ.

-"ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАРИАГҮЙ" ГЭХ ШАЛТГААНЫ БУРУУТАН БОЛГОВ-

Төр "Кью Эс Си" компаниас төмөрлөгийн үйлдвэрийг булаахад уул уурхайн металлургийн төслийн ажлаа ЯВУУЛААГҮЙ, гангийн үйлдвэр БАРИАГҮЙ гэх шалтгааныг дурдсан байдаг. Ингэхдээ АТГ-ын мөрдөгчийн дурдсан үндэслэлийг үндэслэл болгон ийн дүгнэлт гаргажээ. 2019 онд хэд хэдэн яамдын хамтарсан томоохонд шалгалт орж байж. Түүнд ажлын гүйцэтгэл 75 хувьтай гэсэн санал дүгнэлт гаргаж байсан аж.

Ингэж л гаргасан шийдвэрээсээ эргэж буцаж, арван жилийн турш хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийсэн ажил царцаад байгаа нь энэ.

Гэхдээ хамгийн хачирхалтай нь “Кью Эс Си” ХХК-ийн уул уурхайн металлургийн төсөл хэрэгжүүлэх чиглэлд хийсэн сүүлийн 10 гаруй жилийн судалгаа, баталсан ТЭЗҮ-ийг нь Засгийн газар өдгөө урдаа барьдаг. Мөн “Алсын хараа-2050” зэрэг номдоо ч “Кью Эс Си”-гийн тооцоо, судалгааг хэвлэсэн байдаг. Гэвчиг эл компанийг ЮМ ХИЙГЭЭГҮЙ гэх үндэслэл чухам хаанаас хэрхэн гарав гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Чухам гадны түншүүдээс гар барилцан татсан хөрөнгө оруулалтууд, хийж байсан судалгаанууд, бүтээн байгуулсан дэд бүтцүүд энэ асуултын хариуг өгүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 29, 2022 09:26

Uchnuun hudulmur bnshuu

Зочин
Зочин
9 сар 6, 2022 14:17
Reply to  Зочин

Би ажил хийвэл төрөөр зодуулах юм байна.Надад х�##�амж хэрэгтэй юм уу даа.Их ажил хийвэл нэвшэртлээ зодуулах нь байна.Миний МОНГОЛ ХӨГЖИХ ЭС Хөгжихийн завсарт байгаад байна. БИ АЖИЛЛАХ УУ БИД АЖИЛЛАХ УУ.ЭЁВЭЛ БИ БЭЛЭН БАНК САНХҮҮГ ХУЛХИДАХ УУ

Altan
Altan
8 сар 29, 2022 09:31

Төмөрийн хүдэр зарсан хүн монголд 2 л байгшдээ. Нэг нь сах�##� Эрдэнэбилэг. Одоо үр шимээр нь пэру-д �##�тны уурхайтай болсон. Дархан төмөрлөгт бол юу ч хийгээгүй шүү, худлаа хэдэн суурь сүүлийн 2 жил яаран бай хийсэн. boroo gold sg pte судлаад үзэцгээнэ биз

ЗочинХэн
ЗочинХэн
8 сар 29, 2022 09:39

Өдий хүртэл ийм үйлдвэрийг ажиллуулаад явж байсан нь харин ч ажлын байр дотоодын эргэлтийг үүсгээд сайн байсан юм биш үү .

Хувьд очоод онцгүй байсан
Хувьд очоод онцгүй байсан
9 сар 6, 2022 11:05

Хувь аваагүй ч өөрөө ажиллах байсан үйлдвэр. Хувьд очоод урагшаагаа л хамаг юм зөөсөн байх. Түүнээс яг үйлдвэрлэл бол явуулаагүй байх.

Зочин
Зочин
8 сар 29, 2022 09:43

сайхан шаах юм даа

Зочин
Зочин
8 сар 30, 2022 10:52
Reply to  Зочин

Харин тийм.

Sarandavaa
Sarandavaa
8 сар 29, 2022 09:50

Кю Эс Си мэдэгдэл олон ч удаа хийсэндээ. Буруутай үйл байсан л байх гэхдээ Том нөхдүүүдийн үйлээр шахагдаж эхэлсэн юм шигээ

Зочин
Зочин
8 сар 29, 2022 09:55

Мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж явна гэдэг тийм ч амар биш. Манайхан дандаа сөрөг т�##�аас нь харах биш дотооддоо яг юу болоод ямар учиртайг нь сайн ойлгох хэрэгтэй шүү ингэлгээ гээд өмөөрөл биш ч маш олон хүний амьдр�##�ыг нуруун дээрээ үүрч яваа мундаг байгуулага шиг санагддаг

Зочин
Зочин
8 сар 29, 2022 09:56

төмрийн хүдрийг зүгээр л баяжуулагүй гаргаж багйаа нь монголд гамшиг болсон доо хүдрийн хүчинд баяжсан биз дээ манайх шиг хамаг баялагаа гаргадаг улс дэлхийд байна уу бүгд л абяжуулсан байдаг биз дээ ойгутмаар юмаа

Зочин
Зочин
8 сар 29, 2022 09:58

Кю Эс Си мэдэгдэл олон ч удаа хийсэндээ. Буруутай үйл байсан л байх гэхдээ Том нөхдүүүдийн үйлээр шахагдаж эхэлсэн юм шигээ

Зочин
Зочин
8 сар 29, 2022 10:09

Gan khuder compani bol mash sain shuu mundag yum hiij bga shuu ajild ni amjilt husie Gan khudert ????✋????????????????????????

Зочин
Зочин
8 сар 29, 2022 20:19
Reply to  Зочин

Шаадаг �####� вэ

Зочин
Зочин
8 сар 29, 2022 10:12

Хүний хийсэн юмыг өөрийн болгох гээд улайраад байгха юм биш үү

Зочин
Зочин
8 сар 29, 2022 10:15

Бид �##�хам �##�хмаар баялагтаа эзэн суух л гэж байна даа. 30 жилийн завхр�##�ыг 3 жилд бүр мөсөн засч чадахгүй ч ахиц байгааг харж т�##�архаж байна

Зочин
Зочин
8 сар 29, 2022 10:17

Ямар оронд амьдраад байгаагаа ойлгохоо байлаа. Хүний өмчийг булааж авлаа гэд л ууха�##�аад баярлах, бодвол хөрөнгө мөнгөгүй мань мэт шиг нь баярладаг байлгүйдээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт таны эцэг, эх, ах дүү, үр хүүхэд хамаатан садны хэдэн үеэр босгосон хөрөнгийг ийм аргаар авах өдөр ирвэл яах бэ⁉️ МАН өөрсдийн олгирахуудын хөрөнгийг ингэж булаасан билүү. Жишээ нь Батболд гэл цуварна. Энэ шударга ёс уу⁉️ би энэ хүнийг огт танихгүй, ийм хүн байдаг гдгт итгэдэггүй байсан. Энэ хүндээ биш Төрийн гаргаж байгаа үйлдэл зөвүү⁉️

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:17
Reply to  Зочин

маш зөв шүү

Хэн
Хэн
8 сар 29, 2022 11:07

Ганц сайхан гангийн үйлдвэртэй болох гэж байхад �##�захгүйдээ. Одоо Дарханы төмөрлөг арматураа �##�даг оног гаргаж чадаж байгаа юм уу. Тас�##�даад л заваараад байгаа харагдах юм.

Хувьд очоод онцгүй байсан
Хувьд очоод онцгүй байсан
9 сар 6, 2022 11:08
Reply to  Хэн

Үлгэр, урагшаагаа л бэлэн түүхий эд зөөсөн.

Зочин
Зочин
8 сар 29, 2022 12:00

монголын эсрэг хорлонтой үйл ажиллагаа гэж ойлгож байгаа . хүнд үйлдвэр , гангийн үйлдвэр байгуулахыг эсэргүүцэгчид гадны дэмжлэгтэйгээр үйл ажиллагааг нь харлуулж зогсоосон ба олон арван жилээр гацаах нөхцөл байд�##�д оруулчихлаа гэж дүгнэн гаслан х�##�аглан буй уншигч , энэ үйлдвэрийг зөв голдрилд нь оруулсаай гэж хүсэгч өвгөн би вээр бодролоо хува�##�цав даа , гадны гар хөл бологч троллудын лай энэ монголд минь барагдахгүй нээ , хөгжил гацаагчидыг шатуу шийтгээч ээ . урвагчид байна , байгаа учир эх орон монгол минь хөгжихгүй , ургашилахгүйл бна даа .................

Зочин
Зочин
8 сар 29, 2022 13:50

hairan yuldver zogschihson baina leeshde

Оюун
Оюун
8 сар 29, 2022 16:49

Хүнд, хөнгөн үйлдвэрийг богинохон хугацаанд хийчихдэг юм биш л дээ. Тооцоо, суд�##�гаа хэрэгтэй. Төрийн мэдэлд ирээд дээрдсэн зүйл байхгүй дээ.

Хувьд очоод онцгүй байсан
Хувьд очоод онцгүй байсан
9 сар 6, 2022 11:09
Reply to  Оюун

Хувьд хуульгүй мэт тарваөзаж байсан. Юун үйлдвэр. Хайран үйлдвэр будаа болгосон.

Зочин
Зочин
8 сар 30, 2022 10:11

Zureer КЬЮ Эс Си гийн тавилттай жүжиг ингэж шаахаа болимоор юм.

Зогий
Зогий
8 сар 30, 2022 10:42

Одоо гаслаад яахав дээ.тэгж их хэдэн тэрбум наядаар нь олчоод хэдэн дарга нар нь л цуслаа биздээ.

Зочин
Зочин
8 сар 30, 2022 10:57

Хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг төрийн нэрээр дээрэмдэж авдагаа хэзээ болих вэ үйлдвэр нь ажилгүй уурхайн зогссон ажилчидаа х�##�сан ажил хийдэг болсон байна лээ

Хувьд очоод онцгүй байсан
Хувьд очоод онцгүй байсан
9 сар 6, 2022 11:10
Reply to  Зочин

Хэвийн ч ажиллаж байгаагүй.

Болд
Болд
8 сар 30, 2022 11:07

1. Кью Эс Си ХХК өмч хувьчл�##� анхнаасаа хуйдуутай буюу �##�даатай байсан. Тухайн үеийнтөрийн удирдлага болох Элбэгдорж, Сайханбилэг нар хуйв�##�даж хувьдаа төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьдаа авсан. Ж.нь 2011-2014 онд уурхайн төрийн хөрөнгө оруул�##�т хийж 3 сая тн хүдэр олборлон борлуул�##�т эхлэхэд бэлэн болгосон байсан. Энэ тухайн үёийн үнэлгээгээр 1.5их наяд төгрөг.
2. Тухайн үед 1300 гаруй ажилтантай байсан бөгөөд Кью Эс Си компаний үед энэ өсөөгүй буюу ц�##�ин хангамжийн хувьд өсгөөгүйгээс бооовсон хүчний хомсдолд орж эхэлсэн. Ялангуяа уурхайнуудын ц�##�ин бага бусад уурхайтай харьцуулахад 40-60% бага байдаг ба 8 жилийн хугацаанд 3 удаа ц�##�ин нэмсэн гэдэг боловч бодит нэмэгдэл үүсээгүй. Ж.нь 2014 онд 30% нэмээд хээрийн нэмэгдэл, бусад нэмэгдлийн хасаад эцсийн ц�##�ин хуучнаараа байсан. Ажилчдын нийгмийн асууд�##� хүндэрч Төмөрлөг шинэ хүмүүс ирээд 3 сараас 1 жил дадлагажаад явдаг сург�##�тын бааз болсон.
3. 8 жил бол Гангийн үйлдвэр барих ханг�##�тай хугацаа буюу бариад хөрөнгө оруул�##�таа нөхөх ханг�##�тай хугацаа байсан одоо дөнгөж анхан шатны бичиг баримт болох ТэЗҮ боловсруулж байгаа нь барих нь барих сонирхолгүй байсан харагдаж байна. Газрын асууд�##� шийдэгдээгүй гэсэн нь бас нэг ш�##�таг Наад эрдэнэбилэг чинь Т�##�бай газрыг хүртэл авсан байсан хүн шүү дээ. Хүсвэл орон нутагт үйлдвэр барих газрыг бол яаж бол яаж авч чадна.
4. Татварын ёрөнхий газартай нийлж татвараас нэлээд зугтаж дарагуулсан.

Зочин
Зочин
8 сар 30, 2022 22:48

Луйварчид хүдрийг нь баахан зөөсөн тушаасан татвараа орлого өсгөсөн гэнэ үү
Цайрчихсан луйварчинд ямар юмных нь үйлдвэр барих сэтгэл байна гэж баахан хулгай хийсэн нь үнэн шд м�##�уудаа

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:15

энэ үйлдвэрийг авхын тулд маш эвдрэл үүсгэж дараа нь энэ олон жил хүдрийг нь зөөж монгол улсыг хорлон сүйтгэх ажил хийсэн шүү урд нь зүгээр л ажиллаж байсан үйлдвэр шүү дээ

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:24

Юм хийх гэхээр барьдаг хорьдог энэ хэний да�##�гавраар ажиллаад байдаг засгийн газар вэ

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:24

Үйлдвэрлэл хөгжүүлэх гэхлээр дээр байгаа гадны гар хөл эрлийз хурлийз тавиулууд монгол улсын хөгжилд гай болж байна

Хувьд очоод онцгүй байсан
Хувьд очоод онцгүй байсан
9 сар 6, 2022 11:12
Reply to  Зочин

Худлаа шүү хувьд очоод дээрдээгүй, дордсон. Тэрийгээ бодвол ковид руу чихэх байх. Хувьд очоод маш бүдүүлэг үйлдэл их гаргадаг байсан. Дээрээс нь төр авах гээд зогсоогоод б�##�лаж байна.

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:25

за хэзээ нээх манай төр мэдэлдээ авсан компаниудаа хөгжүүлж байсан юм бүгдээрээ л зогссон эсвэл �##�дагд�##�тай байдаг биздээ буцаагаад кью эс си д өг!!

Зочин
Зочин
9 сар 6, 2022 11:14
Reply to  Зочин

Үйлдвэрлэл зогсоож түүхий эд зөөж дээдчүүл нь баяжсан компанийг сайн ажилласан гэвэл эндүүрэл. Гангийн үйлдвэр үлгэр.

Хувьд очоод онцгүй байсан
Хувьд очоод онцгүй байсан
9 сар 6, 2022 11:13
Reply to  Зочин

Хувийн компани нь төрд байхдаа арматур үйлдвэрлэдэг абйсан үйлдвэрийг аваад арматураа ч гаргахаа болиод урагшаагаа зөвхөн түүхий эд тэр чигээр нь гаргасан.

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:26

хувийн хэвшилтэйгээ зүгээр сайхан хамтраад ажиллаж болдоггүй улсууд юм байхдаа энэ хэдэн мангуунууд

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:26

Hiisen ymiig hiigeegvi gej luiwarddag tur baih ymda

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:26

Ард иргэдээ их бага хэмжээгээр ажил хийхээр дандаа хааж бооно хурааж авна торгоно яллана иргэдэд ээлгүй л төр болох гээд бна

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:26

Болж бүтэж байгаа юмаа дан үгүйсгэнэ яасан улс орон гэхээрээ ханаж цадхаа мэддэггүй юм бэ арай их шун�##� юмуу бодооч үхэхдээ авсандаа аваад орлооюу амьсг�##�ж байгаа хүүхнүүдээ та нар амжилт үр үндэс чинь элэг бүтэн явах болтугай даа

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:27

маш олон бүтээн байгуул�##�т мөнгө санхүү ярьгдаж байхад булааж аваад зогсоочихдог улс орондоо хайргүй юм байхдаа энэ улс төрчид

Зочин
Зочин
9 сар 6, 2022 10:27

дээрэмдэн дээрэмдэн гэхэд арайл дэндүү байнаа шууд ингэж харлуулж байхдаа яадаг юм

Хувьд очоод онцгүй байсан
Хувьд очоод онцгүй байсан
9 сар 6, 2022 11:04

Ер нь бол хявьд очоод зарим хууль зөрчиж байсан. Төр авсан нь дээр. Гэхдээ хурдан ажиллуулаач. Үйлдвэр зогсоох тэнэг хаана ч байхгүй. Ил ярив�##� хувьд очоод яаж яаж байсныг яриулб�##� их юм гарна !

Зочин
Зочин
9 сар 6, 2022 11:20

Худлаа бөөн бөөн юм бичээд байхаа больвол яасан юм бэ? Өөрсдийгөө ажил хийсэн гэж шударга больж үз. Хэн ч итгэхгүй өөрсдийнхөө шун�##�ыг тат

Зочин
Зочин
9 сар 6, 2022 14:06

БИД КОММУНИЗМ уруугаа явж байна..Хүн төрөлхтөн хөгжил дэвшилд шат ахисаар

Зочин
Зочин
9 сар 9, 2022 08:58

2015 оноос хойш 7жил болоход суд�##�гаа хииж байна гээд үйлдвэрээ барихгүй байсаар байчихаад улс буцаагаад авчихаар л яг хиих гэж байсан чинь авчихлаа гээд л гоншигнох юм 2015 оноос өмнө л хиисэн ажил байгаа ч тэр нь зөвхөн зам эрчим хүчнии ажил л байсан

Холбоотой мэдээ

Back to top button