Эрх мэдлээ "шэйрлэгчид"-ээс түгжрэл бууруулах 420 тэрбум хэрхсэнийг асууя

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, Хурлаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний талаар танилцуулж байв.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нийслэлийн түгжрэлийг сааруулахын хүрээнд анх удаа 420 тэрбум төгрөгийг нийслэлд татаасаар үлдээж байгаа. Энэ жилийн төсвийн таван том зорилгын нэг нь Улаанбаатар хотод анх удаа ийм хэмжээний санхүүжилтийг үлдээж байгаа хэрэг юм. Энэ бол эхлэл санхүүжилт. Та нар маш сайн ажиллаж, нэг алхвал Ерөнхий сайд дагаад хоёр алхана. Ажлаа л сайн хий. Хот хоёр алхвал Ерөнхий сайд дөрөв алхана. Шийдэл чинь сайн байвал санхүүжилтийг хэд ч болгож нэмж болно" хэмээж байлаа.
Ингээд 2022 оны улсын төсвийн төсөлд 420 тэрбумыг тусгасан. Гэтэл он дуусахад гуравхан сар үлдээд байхад эл мөнгөөр юу хийж бүтээсэн тайлан алга. Үр дүн харагдахгүй байна. Эцэстээ хичээл сургууль эхлэх болоход өнөөх чаддагаараа иргэдийн эрхийг ноцтой зөрчиж, автомашины дугаарыг тэгш, сондгойгоор нь ялгамжлан явуулж байна. 420 тэрбумын үр дүн энэ үү.
Гэтэл өчигдөр Засгийн газар шинэ сайдуудаар бүл нэмлээ. Тэдний дотор Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатарыг томилов. Өөрөөр хэлбэл хотын түгжрэл гэх мэт хоттой холбоотой томоохон асуудлуудыг Ж.Сүхбаатар хариуцахаар боллоо гэсэн үг. Үүнийг хотын дарга Д.Сумъяабазарын албан тушаал, эрх мэдлийг хуваалцах хүн л гэж ойлгож буй. Энэ томилгоог эрхэм хотын дарга хэрхэн хүлээж авч буй бол.
Одоо түгжрэл бууруулах 420 тэрбум хэрхсэнийг Д.Сумъяабазар тайлагнадаггүй юм бол Ж.Сүхбаатар гаргаж ирж, иргэдэд тайлан тавих шаардлагатай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗГтүүхэн шийдвэр гарг�##�аа гээд тэр үед хуцаад байсан 420 тэрбум хаачив Улс төрчдийг мөнгө уга�##�т уу.
Бузрууд бүх газрын зараад зайгүй байшин бариад байна шүү дээ тэр их мөнгө зарцуулаад дунд идэж байна өөр яаж түжрэл бууруулах юм худлаа битгий ч�##�ч
УБ хот гэж утаа багасгана,түгжрээ бууруулна, дугуйн зам шинээр барина гээд төсвийн мөнгө идэх сайхан хувилбаруудыг гаргаж ирэх юм мөнгө ч их өгөх юм даа.Үр дүн хаана байна, хэзээ гарах юм хугацаагаа хэлээч,их хурлын гишүүнээс хотын дарга ч ашигтайг хашир бурхи мэдэж л дээ....
Хоосон юмруу дарга даамлуудын амьжиргаа тэтгэх мөнгө болоод явчихвий. Нийслэлийн түгжрэлийг бууруулах гэж байгаа бол орон нутаг �##�с дундын зайн аймгийн төвүүдээ хөгжүүл ажилтай орлоготой болго. Хотдоо юм хийсэн нэр зүүж тэлж улам бөөгнөрүүлэх хэрэггүй сэн.
Модон толгой Сумьяабузар аа �######�уулаа eрөнхий гөлөг өө.
Төрийн ажилчдыг 100% ажилчдын автобустай болго Дарга цэрэггүй. Тэгвэл л буурна. Дарга ч улсын мөнгөөр машин авахгүй амар.
Жил бүр 420 тэр бумаараа замаа өргөтгө. Зам чинь ача�##�лаа дийлэхгүй байна.
420 тэрбумаар хэдхэн грааш буулгаад зам барих мөнгө үлдээгүй