Нийгмийн

"Тавантолгой түлш"-ийн захирал Ц.Даваацэрэнг АТГ-аас шалгаж, гэрт нь нэгжлэг хийжээ

Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" ХХК-ийн дарга М.Ганбаатарын оронд өнгөрсөн дөрөвдүгээр сард даргаар очсон Ц.Даваацэрэнг АТГ-аас шалгаж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж  буй бөгөөд гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон байж болзошгүй аж.

Ц.Даваацэрэнгийн хувьд: 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Улмаар тухайн үедээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай "Медикал" ХХК-д өгөх тушаал гаргасан байдаг. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан уг эмнэлгийг 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж хувийн компанид шилжүүлсэн. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгөө улс аваагүй. Одоо эл эмнэлгийг улс өөртөө авсан бөгөөд захирал нь болох Я.Энхчулуун хил гарч зугтсан гэх мэдээлэл гарч байв. Түүнийг эл эмнэлгийн асуудлаар АТГ шалгаж буй.

Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаас хойш хэд хэдэн албан тушаал хашиж, эмнэлэг бужигнуулж байгаад өдгөө "Тавантолгой түлш"-д ирээд байгаа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-09-01 15:04

Яагаад ийм новшийн юмнуудыг энд, тэндгүй том �##�бан туша�##�д тавьж
төрийн өмч хөрөнгө сүйтгүүлээд зүгээр явуулаад байдаг юм бол?

Зочин
Зочин
2022-09-01 15:59

Өмнө нь асууд�##� үүсгэсэн хүмүүсийг яагаад ахиад ажиллуулаад байдаг байнаа.

Зочин
Зочин
2022-09-01 16:50

Davaatseren hudaldan avahiin darga ediin zasag bodlogo tuluvltiin darga mun yeronhii enginer huuliin darga nartai ulaan tsagaandaa garj hulgai hiij bga shdee

Зочин
Зочин
2022-09-02 13:46
Reply to  Зочин

Chi sain meded bhig bodhod dotorjni ajiiladgu. tiim bol ATG shalguulah huseltee ogooch

Амар
Амар
2022-09-01 19:38

Урд нь асууд�##�таы хүмүүсийг дахиж хариуцлагатай ажилд томилоод хэрэггүй баых

Зочин
Зочин
2022-09-01 21:48

Энэ мэтийн хув�##�знуудыг яагаад толгойг илээд �##�бан туша�##� ахиулаад дахин авилга авах боломж нээж өгөөд байгааг ойлгохгүй юм. Ийм юмнуудыг босож дахиж ирэхээгүй болтол нь шоронд хориод хөрөнгийг нь хураагаад өгөөч.

Зочин
Зочин
2022-09-01 21:55

Энэ уг нь хүзүүгүй хүнийг дагаж их д�##�жигнасан нөхөр, АН-ын хулгайч л даа. Одоо МАН-ын хулгайч болсон юм бна. Хоёр туулай зэрэг хөөдөг мэргэжлийн хулгайч, л�##�аарын урвагч болжээ

Зочин
Зочин
2022-09-02 10:03

Ийм �####�нуудыг �######�уулаачээ

иргэний хяналт
иргэний хяналт
2022-09-03 13:22

Хүзүүгүй хулгайчтай нийлж эрдэнэтээс их юм хулгайлсан гэх яриа байдаг юм билээ. хүзүүгүйг хамт ш�##�га.Элбэгдоржийн гар хүрээгүй юм цөөхөн ш дээ. Баасан Жи ээр хуцуулж байгаад хулгайлдаг гэх хардлага байнаа.

Эмээ
Эмээ
2022-10-14 09:42

Хүн ямараараа л дуу�####�г юм байна даа

Холбоотой мэдээ

Back to top button