Нийгмийн

Өчигдөр гурван хүн ослын улмаас нас баржээ

Өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр баг, дөрөвдүгээр зөрлөг гэдэг газар 43 тн нүүрс тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолджээ. Улмаар зорчиж явсан иргэн автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байна.

Түүнчлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарамд “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины араас “Пажеро” загварын суудлын автомашин мөргөж, зорчин явсан 58 болон 63 настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.

Иймд зорчигч, жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button