Нийгмийн

“Ахмадын баяр”-аар хорвоод мэндэлсэн 1184 настан байна

2020 онд нийт хүн амын 9.8 хувийг тэтгэврийн насны хүн ам эзэлж байсан бол 2021 онд 10.1 хувь болжээ.Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байна.

Ахмадуудын боловсролын түвшнийг харвал, нийт ахмадуудын 60% нь боловсролгүй, бага, суурь болон бүрэн дунд боловсролтой байна. Харин 16.2% нь техникийн тусгай мэргэжлийн дунд, 23% нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой бол 1.4% нь магистр ба докторын зэрэг хамгаалжээ.

Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай байна.

Мөн “Ахмадын баяр”-аар буюу аравдугаар сарын 1-нд хорвоод мэндэлсэн 1184 ахмад настан байна. Монголын нийт ахмадууддаа “Ахмадын баяр”-ын мэнд дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kkkkkk
Kkkkkk
2022-10-01 22:03

Бурмаа гуай , утга төгөлдөр бичиж сураарай

Back to top button