Нийгэм мэдээ

"Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлд 1000 км хурдны авто зам барина

"Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тус замын тендер 2011 онд буюу одоогоос 11 жилийн өмнө зарлагдаж "Шинэ хөгжлийн зам" компани шалгарсан юм. Тухайн компани 2014 онд Эдийн засаг хөгжлийн яамтай 30 жилийн концессийн гэрээ байгуулсан байна.

Гэрээнд барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр замын ажлыг гүйцэтгэх юм. Энэ зам ашиглалтад орсноор Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд баригдах аж. Замын ажил 2.5-3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 35,000-45,000 ажлын байрыг бий болгох тооцоо гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochinbat
Zochinbat
2022-11-14 11:19

Huuxhin zamdaa hurelgui shine zamaa hivel haraal idehgui bh sh uuuu.

Зочин
Зочин
2022-11-14 13:47

Яанаа чадах уу

Иргэн
Иргэн
2022-11-14 19:33

Чадах юм уу??

Ugui eee ugui..Mongol l bish
Ugui eee ugui..Mongol l bish
2022-11-14 23:25

Gadaad Aaron hiilgeechee..huvask indeed.. bas baahan mungu ..urj olon hun Holland taarnaa

Холбоотой мэдээ

Back to top button