Б.Эрдэнэхүү: Бид мориор хичээлдээ яваад нэг сар болж байна

Цахим сүлжээнд хичээлдээ мориор ирдэг сурагчдын тухай мэдээлэл олны анхаарлыг татсан билээ. Эдгээр сурагчид Дорнод аймгийн Баян-Уул сумынх бөгөөд одоо арванхоёрдугаар анги. Бид тэдний төлөөлөл болгож Б.Эрдэнэхүүгээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Найзуудтайгаа хамт мориор хичээлдээ яваад нэг сар болж байна. Анх уяа морьдоо хөнгөрөөж унаж эхэлсэн. Сургууль маань гэрээс холгүйхэн байдаг. Өвөл болоод эд хүйтэрч байгаа ч морин дээр даарахыг мэдэхгүй сайхан шүү дээ. Мэдээж найзуудтайгаа хамт учир сонирхолтой. Хүмүүс биднийг хараад зураг дарахаас гадна их ам сайтай байгаа.
Залуус бидний монгол хүн болж төрсний нэг утга учир бол нүүдэлчин соёл, өв уламжлал гэж боддог. Хадгалж хамгаалж үлдэхийн чухлыг бид өөрсдөө үлгэрлэх ёстой. Хот суурин газар гэлгүй монгол хүн амьдарч байгаа л бол тэрхүү газарт ямар нэгэн байдлаар бидний ондоошил, бусад улс үндэстнээс өөр ялгаатай байдал маань харагдаж анзаарагдаж байх учиртай. Бид чинь монгол хүн шүү дээ" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цоглог хүвүүд бна даа
Ёстой хөөрхөн юмаа???
Хайр юмбэ
Зөв хандлага өв соёлоо тээсэн мундаг монгол хүмүүнээр бахархаж бна
Mundag bagarhaj bn shvv
Хөөрхөн хөвгүүд мундаг байна. Манай хөдөөний хүүхдүүд өлчир шүү.
Гоё харагдаж байна амжилт