Top StoriesЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

III эмнэлгийн эмч З.Лхагвасүрэн: Өөрийгөө өмөөрөхгүй, харин ард түмэн намайг мэддэг юм билээ

Мэргэжлээрээ түмэндээ овоглогдсон, энэ цагийн нэртэй эмч нарын нэг  “Ангио” З.Лхагвасүрэнг олон хүн зүрхний мэс засалч, титэм судасны оношилгоо, эмчилгээний “Цагаан толгой” хэмээцгээдэг байна. Тэрбээр элэгний хорт хавдрын өвчлөлийн үед тэжээх судас бөглөх мэс засал хийх эсэх эцсийн шийдийг хэлдэг гэдгээрээ ч танигдсан. Хос мэргэжилтэн гэгддэг. Харин П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн эмч З.Лхагвасүрэнд холбогдох нэгэн бичлэг сошиал орчинд түгж, түүнийг шүүмжлэх, өмөөрөхийн аль аль хөврөөд буй. Түүнтэй ярилцлаа.

-Эмнэлэг дээр архи ууж, согтуурсан зүйл байхгүй. Ажлын бус цагаар хувцасаа авах гэж орсон-

-Та цахим орчинд цацагдсан бичлэгтээ "Ажлын бус цагаар уусан нь үнэн" гэдэг тайлбар хийсэн байсан?

-Рентген, ангиогийн эмч нар хортой хүнд нөхцөлд ажилладаг учир 14:30 гэж тардаг. Тэглээ гээд цагтаа тарж байсан тохиолдол байхгүй л дээ. Үргэлжүүлээд өвтөнүүдээ үзнэ, хагалгаанд орно гээд л ажил ихтэй өдрүүд өнгөрдөг дөө.

Тухайн үед ажлын цаг дуусчихсан байсан. Хамт цэргийн алба хаасан найзтайгаа таараад, ярьж хөөрч, гадуур хоол идэн, жаахан юм хүртсэн. Бид гурван жилийн алба хаасан 1979 оны цэргүүд. Хувцсаа солиод гарах гэж байтал хаалга нүдэж, өшигчөөд байхаар нь онгойлгосон. Гэтэл тийм үйл явдал өрнөсөн. Түүнээс биш эмнэлэг дээр архи ууж, согтуурсан зүйл байхгүй. Фейсбүүк дээр бичлэг тавигдсаныг өөрөө ч мэдээгүй. Надад ямар фейсбүүк байх биш. Бидэнд фейсбүүк ороод сууж байдаг зав ч байдаггүй. Нэг шавь маань “Таны бичлэг цацагдчихлаа” гэж хэл дуулгасан л даа. Хаалга балбасан хүний аав нь эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аваад гарсан. Манай шавь аавыг нь үзээд, эмнэлэгт хэвтүүлээд гаргасан.  

Архи уусан нь үнэхээр миний буруу. Буруу гэдгээ хүлээн зөвшөөрч, “Түмэнтээ уучлал гуйя” гэдгээ хэлсэн.

Байнга уугаад байдаг хүн биш. Би чинь зөвлөх эмч. Хагалгаанд дуудагдана, зөвлөгөө өгч ажиллана гээд л түмэн завгүй. Тийм үедүүдэд хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байвал хэцүү шүү дээ. Надад найдсан, итгэсэн ард түмэн бий.

Бичлэг нэгэнт цацагдсан тул олон нийт өөр өөрсдийнхөөрөө тунгааж, бодол санаагаа илэрхийлцгээсэн байсан. Монголчууд эмч нараа үнэхээр хайрладаг юм байна. Шүүмжлэхдээ шүүмжилж, өмөөрөхдөө өмөөрдөг юм билээ. Намайг сайн муугаар хэлж, сэтгэгдлээ илэрхийлсэн бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье. Хар, цагаан сүлэлдэн байж л хүн урагшилдаг.

-Магтаал, шүүмжлэлийн аль аль нь зэрэгцсэн ч өөрийг тань өмөөрөх өмөөрөл илүү байсан гэж анзаарсан шүү?

-Зүрх өвдөж, даралт ихсэж л суулаа. Фейсбүүк ордоггүй болохоор “Тэр тухай битгий ярь. Хүмүүс хэлэхээ хэлж, шүүмжлэхээ шүүмжлэг” гэж бодож суусан.

Би Анагаах ухааны дунд сургууль төгсөөд, 1977 онд бага эмчээр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Монголын зүрх судасны мэс заслыг үндэслэгч Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, Ж.Моондой, н.Пүрвээ нарын дэргэд мэс засалд орсон хүмүүсийг сахидаг сэхээний бага эмчээр ажиллаж байсан юм. 1979 он хүртэл хоёр жил ажиллаад өөрийн саналаар гурван жилийн хугацаатайгаар цэргийн алба хаасан. Эргэж ирээд Анагаах ухааны хүрээлэндээ зүрх, судасны мэс заслын чиглэлээр алтан үеийн эмч нарын дэргэд ажилласан. Тэднийг юм хэлвэл “За” гээд л гүйдэг сувилагч, бага эмч байлаа шүү дээ. Төр засгийн дэмжлэгээр Хөх хотод ангиографийн эмчээр суралцсан. Түмэн олондоо “Элэгний Шагдарсүрэн” гэж алдаршсан Шагдарсүрэн бид хоёр анх элэгний хавдар бөглөхийг сурч ирж байсан түүхтэй. 1995 оноос хойш өдий хүртэл элэгний хавдартай 4,000 гаруй хүнд эмчилгээ хийжээ. Элэгний хавдараа бөглүүлсэн хүмүүсийн нэг нь одоо хүртэл Сүхбаатар эмнэлэгт сэрүүн тунгалаг явж байна. Өөр олон ч хүн бий.

-Би өөрийгөө энэ мэргэжлийн анхдагч гэж боддоггүй. Хүмүүс л намайг тэгж үнэлдэг-

-Хэцүү хором мөчид бодол, санаашрал тээж суугааг тань ойлгож байна?

-Энэ бүхнийгээ эргээд тунгааж суухад ард түмэн минь намайг үнэхээр сайн мэддэг юм билээ. Нэгэнт ийм зүйл болоод өнгөрсөн болохоор дахин дахин ярихыг хүсэхгүй байна. Сэтгэлийн зовуурьтай байна. 100 гаруй шавьтай хүн. ХСҮТ, Грандмед, Сонгдо болон улсын бүх эмнэлгүүдэд ажиллацгааж байна. Бичлэг үзсэн шавь нар маань “Багш минь яачихав аа” л гэж асууж байгаа юм. Шавь нартаа ийм зүйл үлгэрлэж болохгүй гэдгээ үнэхээр ойлгож байгаа. “Хүнд сэтгэлийн янз бүрийн л асуудал тохиолдох. Тэр үед хэтрүүлж биш тохируулж уух нь зүйтэй” гэж л шавь нартаа захиж суулаа.

-Таныг ажлаасаа гарах гэж байгаа л гэнэ. Энэ тохиолдолд таны эзэмшсэн, гаршсан мэргэжлийн үйл хэргийг үргэлжлүүлэх хүн байгаа болов уу гэх харуусал... Танай болон өөр эмнэлэгт гээд бодвол хэд байгаа вэ?

-Би өөрийгөө энэ мэргэжлийн анхдагч гэж боддоггүй. Хүмүүс л намайг тэгж үнэлдэг юм билээ. Ялангуяа хавдар судлалын зөвлөх эмч, доктор профессорууд “Та бол ангиографийн загалмайлсан эцэг шүү” гэж ярьдаг. Миний үйлчлүүлэгчид энэ тухай шүлэг хүртэл зориулж бичиж байлаа. Гэхдээ энэ салбарт 40 жил ажиллахдаа амийг нь аварсан хүн олон. Олон ч улс орноор явж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлсэн. Ингэж сурсан мэдсэнээ зааж сургасан шавь нар олон гэж түрүүнд хэлсэн.

Анхны шавь нар маань энэ чиглэлээр ажиллаад 20 жил болж байна даа. Тэдэндээ харамгүй зааж зөвлөөд л өгдөг. Өөр өөр эмнэлэгт хэрнээ нэг баг шиг ажилладаг. Тэдний маань зарим нь эмчлүүлэгчээ “Лхагваа эмч рүү явуулья” гэнэ. Чадахаасаа чадахгүй хүртэл тусалдаг. Үнэхээр чадахгүй бол “нээлттэй мэс засал хийлгэ” гэж зөвлөөд явуулдаг. Шавь нартайгаа хамтын шийдвэр гаргадаг гэх үү дээ. Одоо би Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-д зөвлөж ажилладаг. Япон-Монголын хамтарсан эмнэлэгт ч харамгүй туслаад л явж байна. Энэ мэргэжлийг ганцаараа өвлөх гэж зүтгээгүй.

40 жил ажилласан ч сурч чадаагүй, тусалж чадахгүй зүйлс байна. Насаараа сураад ч оргилд нь хүрэхгүй шүү дээ. Шинжлэх ухаан хөгжөөд зүрхний хавхлагыг нээж сольдог байсныг судсан дотуурх мэс заслын аргаар хийдэг болоод байна. Монголчууд одоо л үзээд, судлаад байна. Миний шавь нар мөдхөн хийдэг болох нь дамжиггүй. Би ажлаасаа гарсан ч, гараагүй ч “Багш минь туслаач ээ” гэвэл хэзээд нээлттэй. Гараа сунгана.

-Эмнэлгийн удирдлагуудын зүгээс “Ажлаасаа гар” гэдэг зүйл танд хэлэв үү?

-Эмнэлгийн удирдлагуудын зүгээс одоохондоо "Ажлаас гар, хүлээлгэж өг" гэсэн зүйл яриагүй л байна.

-Мөнгө төгрөг хөөж, хувийн эмнэлэгтэй болъё гэж бодож явсан удаагүй-

-Таны насны эмч нар хувийн эмнэлэг байгуулаад бизнес хөөхийг чухалчилдаг болчихсон юм шиг санагдсан. Нийгмийн бодит зураглал ч ийм болчихож. Та яагаад эмнэлэг байгуулаагүй юм бэ?

-Зах зээлийн үеэс эхлээд янз бүрийн л нийгмийг тууллаа. Мөнгө төгрөг хөөж улсын эмнэлгээсээ ч гарч явсан удаагүй. Бага эмч, сувилагчаас ажлын гараагаа эхлүүлсэн учраас мэргэжилдээ үнэхээр хайртай. Энэ мэргэжлийг босгох юмсан гэж бодсоноос биш хувийн эмнэлэгтэй болъё гэж бодож явсан удаагүй. “Хувийн юм хийе” гэдэг бодол төрж байсангүй. Хувийн эмнэлэг, хувийн хүн үздэг газар ч байхгүй.

“Хувийн эмнэлэгт ажиллаач” гэх урилга ч цөөнгүй ирсэн. “Зөвхөн зөвлөхөөр ажиллаж болно” л гэдэг. Харин намайг гээд зориод ирсэн хүмүүст аль болох хэлээд зөвлөөд явуулахыг хичээдэг. “Тэр эмнэлэг рүү яв” гэж өөрөөсөө түлхэж байсан удаагүй. Болохоос нь болохгүй хүртэл зүтгэсэн.

Зүрхний шигдээсийн эмчилгээг нэвтрүүлээд 30 жил болж байна. Элэгний хавдрын эмчилгээг анхлан хийж байлаа. Одоо бүх эмнэлгүүд хийдэг болчихлоо. Хамгийн сүүлд н.Чинзориг гэдэг шавь минь төгсөж очоод зургаан сар ч болоогүй байж, Ховдод тавын таван хүнд зүрхний шигдээсийн эмчилгээ хийсэн.

-Хүнд мэс засалд өдөр тутамд ордог эмч нарын зарим нь иог, бясалгал хийж бодол, сэтгэлээ төвшитгөдөг байх жишээтэй. Таны хувьд зүрхний мэс заслын өмнө сэтгэл зүйгээ яаж бэлтгэдэг вэ?

-Манай ангиографийн эмч нарын ачаалал маш хүнд. Тэр тусмаа мэдрэлийн буюу тархины судсан доторх мэс засал, хавдар бөглөдөг, цүлхэн урсгал өөрчилдөг зэрэг бүх төрлөөр нь манай эмнэлэг хийдэг. Бидний ажлын ачаалал маш их. Хортой нөхцөл гээд 14:30 гэж тарах ёстой ч шөнийн 01:00, 02:00 цаг хүртэл ажиллах нь хэвийн үзэгдэл.

Зөвхөн хагалгаа, эмчилгээ хийдэггүй. Миний хувьд гэхэд л долоо хоногийн дөрвөн өдөр нь хүн үздэг. Үзлэгийн дугаар, дарааллын хамгийн наад зах нь 14-16 хоног байх жишээтэй. Маш ачаалалттай. Би сэтгэл зүйгээрээ үнэхээр сайн бэлтгэгдчихсэн хүн.

Энэ мэргэжлээр ажилласан залуучуудын зарим нь халшраад гардаг. Амар хялбар ажил хөөгөөд явсан хүн ч бий. “Мэргэжилдээ л хайртай байхад бусад нь аяндаа болно. Алдаа, дутагдал зөндөө гарна. Ганц, хоёр алдаа гарахад битгий сэтгэлээр унаарай” гэж захидаг. Анх хийж чадахгүй гар салгалаад чичирч зогссон үе надад байсан. Болохоос болохгүй хүртэл нь зүтгээрэй гэж л хэлмээр санагддаг. Улам олон хүнийг аврахын төлөө шантрах гэдэг зүйл байж болохгүй шүү гэж хэлмээр байна. Дахин дахин хэлэхэд архи гэдэг зүйл өсөж дэвшихэд саад болдог хор нөлөөтэй зүйл шүү. Багшийнхаа алдаанаас суралцах байх аа.

-Танай эмнэлгийн хийж чадаад байгаа зүрхний эмчилгээ монополь биш байдлаар бусад эмнэлгүүдэд ч хийгддэг болж задарсан уу?

-Тийм. Задарсан. Элэгний хавдрын эмчилгээг анх манайх хийж байсан бол одоо орон нутагт хүртэл хийдэг боллоо. Бөөрнийхийг ч бас. Ховд, Дорнод, Өвөрхангай, Эрдэнэтэд манай шавь нар оношлоогоо, эмчилгээ хийж байна.

Харин бусад эмнэлгүүд хийхгүй байгаа цорын ганцхан зүйл нь хүний гол судасны цүлхэнг эмчлэх. БНХАУ-ын эмч нартай онлайнаар холбогдож суралцсан. Сүүлийн таван жилийн 12 өвчтөнд хийж, амь насыг нь аварлаа шүү дээ. Гол судасны цүлхэн хэзээ ч хамаагүй хагарах, хагарсан тохиолдолд амь насанд шууд хүрэх аюултай байдаг.

-Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн хойноос цув нөмрөхгүй, өөрийгөө өмөөрөхгүй-

-Сурсан мэргэжилдээ эзэн болчихсон эмч нар "Би чаддаг" гэдэг омогшлоор бүдүүлэг хандаад байдаг. Танд ийм хийрхэл байв уу. Өөртэйгээ хэр сайн ажилласан гэж боддог бэ?

-Баасанжав, Гоош багш нар маань "За Лхагваа минь чи ч төрөлхийн даруухан хүн. Чамайг мэднэ. Бага эмч байхаасаа Бундан, Пүрвээ багшийн гараар орсон шавь. "Би"-гээр л өвчлөв дөө" гэж захиж байсан юм. Том бурхан багш нарын хажууд "Би"-гээр өвчлөх нь битгий хэл өөдөөс нь дуугардаггүй байлаа шүү дээ. Тийм бодол ч байсангүй. Гэтэл сүүлийн үеийн залуучуудад ийм хийрхэл их байна. "Би"-гээр өвчлөөд байвал бүтэхгүй. Бие биенээ тоохгүй асуудал ч гарч байна. Ялангуяа хүний амь авардаг салбарт "Би"-гээр өвчилж болохгүй. Хамтарч, баг болж ажиллах нь чухал юм шүү дээ.

-Иргэд "Эмчийн л зөв" гэх хандлагаар сохроор маш их итгэдэг. Энэ итгэлээр эмч нарын араас гуйх нь олон. Хэт их гуйгаад байх үед гэдийх үе гарна биз?

-Хамраа сөхөж, онгирох нь тухайн хувь хүний хүмүүжил төлөвшил, ёс суртахуунтай л холбоотой асуудал. Биднийг эцэг эх тэгж хүмүүжүүлсэнгүй. Өөрийнхөө омогших, хөөрөх сэтгэлийг дарж даруухан л байх хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн "Би"-гээр өвчлөхгүй байвал хамраа сөхөх асуудал гарахгүй. Гэхдээ хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг үг бий. Энэ үгийг л анхаарч явмаар.

Та бүхнийг ярилцлага авъя гээд орж ирэхэд өгөх дургүй л байлаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн хойноос цув нөмрөхгүй, өөрийгөө өмөөрөхгүй. Сэтгэлээ засах гэж ч ярьж байгаа юм биш. Залуу үеийн эмч нараа над шиг алдаа битгий гаргаасай гэсэндээ л зөвшөөрчихлөө. Түүнээс биш миний бичлэг нэгэнт олон нийтэд цацагдсан. Тухайн хүмүүсээс уучлал гуйчихсан.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
76 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 08:16

Үнэхээр сайн эмч шүү хариуцлагатай

Зочин
Зочин
2022-11-30 08:17

Mundag emch shvv

Зочин
Зочин
2022-11-30 08:21

Ng tiisheee tuushirch bolohgvi shvv manaihan shuultuurtei handah heregtei

Зочин
Зочин
2022-11-30 08:37

Хэрэв х�##�б�##� ЭМСайд Энхболдоо өөрөө яваарай

Oyun
Oyun
2022-11-30 09:00

Uneheer mundag emch shuu. Minii 94 nastai eejid mini ANGO huuj ami nasiig ni avarsan ym. Eej mini odoo 99 nastaj Selenge aimgiin Eroo sumand enkh tunkh amidarch baigaa. Ene dashiramd tandaa amjilt buteel eruul enkh sain saihan buhniig husen eroor!

Зочин
Зочин
2022-11-30 09:01

Эмч хүний �##�дааг бус хөдөлмөрийг үнэлж суръя. Ажил хийж яваа хүн �##�дах эрхтэй. Өөрөө өвдөг уранхай хүний толгой дээрх өвсийг харна гэгчээр ... �##�даа л биз ямар вагоноор нүүрс хулгайлаа юу. Уугаа л биз хүний �##�чихаа юу? Уусан ч яадагын. Тайван байлгаж ажлыг нь хийлгэ олон хүний амийг аварч аз жарг�##� бэлэглэх хүн шүү.

Зочин
Зочин
2022-11-30 09:01

Ийм мундаг сайн хүн удахгүй тэтгэвэртээ гарна гарахаас нь өмнө ажлын хийлгэж байх хэрэгтэй Ийм хүнээс дуулах мэдлэг арвин байг ээ

Зочин
Зочин
2022-11-30 09:01

Уусан ч яадагийн согтуу байх үед нь хүний амь эрсдэжгүй л юм бна ингээд орхичих ийм чадвартай эмч монголд цөөхөн шүү манайхаан

Зочин
Зочин
2022-11-30 09:01

Эр нэг �##�даа л биз, иргэдийн эрүүл мэндийн төлөө нойр хоолоо хасаж явсан,эрхэм эмчээ ажлыг нь тайван хийлгэвэл олон хүнд буян болно доо.

Зочин
Зочин
2022-11-30 09:02

Хүний сайн хийж сурсан зүйл хэзээч �##�га болохгүй шүү
Хэн дуртай аавын хүү хүний зүрхэнд хаг�##�гаа хийгээд байгагүй юм даа
Хийсэн гавьяатай хүн дээ
Олонч хүнд амдр�##� бэлэглэсэн шүү дээ
Хүний хийсэн бүхнийг бүү харлуулаа

Зочин
Зочин
2022-11-30 09:42

Сайн эмчийг ажлыг нь хийлэг тэр байтугаа гавьятад тодорхойлох хэрэгтэй дав�##�га�##�цгаая

Зочин
Зочин
2022-11-30 09:50

Сайн эмч шүү

Зочин
Зочин
2022-11-30 10:14

Миний ээжид 4,5н жил элэгний судас боох хаг�##�гааг хийж ээжид минь нас нэмж өгч байсан буянтай эмч шүү.Даанч тэр муухай өвчин эдгэрэх бишдээ. Уд�##�гүй ээжийг минь үүрд аваад явсандаа. Ээжийг минь өнгөрөхөөс өмнө гэрт минь уулзаж байсан ийм л энгийн сайхан хүн дээ.Тандаа маш их баярладаг шүү.

Зочин
Зочин
2022-11-30 11:36

Ховор тохиох аьяас чадвартай, монголд хэрэгтэй эмч шүү. Ганц зүйлээс болж бүү доош нь хий. Эмчийг ажлыг нь тайван хийлгэ

Зочин
Зочин
2022-11-30 11:38

Лхагваа эмчээ ажлаасаа битгий гараарай, ард түмэн гуйж байна, хүсэж байна

Зочин
Зочин
2022-11-30 11:42

Архи уугаад явах зав ч байдаггүй хүн, ганц удаа уугаа л биз. Хаголгааны ширээний ард уусан биш, ажлын дараа орой болсон хойно уусын байх чинь билээ. Тэрбум их наяадаар нь идэгсэд ичих булчирхайгүй ажлаа хийгээд явж байхад энэ хүн ажлаа үргэлжлүүлэх ёстой хүн шүү

Архи уух нь буруу ! Маш хайнга хэнэггүй гэсэн үг.
Архи уух нь буруу ! Маш хайнга хэнэггүй гэсэн үг.
2022-11-30 11:46

Ажлын байран дээрээ архи уух нь буруу ! Ялангуяа бүр ийм насны хүн !

Зочин
Зочин
2022-11-30 23:50

harin zaluu hun chi uuhad zugeer uu te
60 Hureed jargaj hurt gedeg shu harin

Ажлын цагаар уусан тухай ярьж байна.
Ажлын цагаар уусан тухай ярьж байна.
2022-12-01 01:25
Reply to  Зочин

60 хүрж уу муу гэдэг бол Монголчууд (Азиуд) архи шингээхдээ муу хэр нь уугаад амьдр�##�аа �##�даад явдаг учраас хойшлуулж сургадаг байсан байх. Орчин үед зохицохгүй шүү. Мөн ажлын байранд согтуу байсан тухай ярьж буйг бүү мартаарай. Ажлын бус цагаар ажлын байрнаас өөр газар яах нь хамаагүй.

Ажлын цагаар уусан тухай ярьж байна.
Ажлын цагаар уусан тухай ярьж байна.
2022-12-01 01:20
Reply to  Зочин

З�##�уу бол анх удаа үзээд сонирхоод уугаад цаашид уух үгүй шийдээ гаргадаг. Ихэнх хүмүүс уухгүй шийд гаргадаг. Тиймээс л ийм насны хариуцлагатай ажил эрхэлдэг хүн биеэ ингэж авч явахаар гайхаж байна. Маш хариуцлагагүй байна гэсэн үг. Би эмч нар зөндөө уудаг гэж цуу сонсож байсан ч ажлыг нь бодохоор худ�##� санагддаг байсан. Үнэн байна. Төсөөлшгүй.

Зочин
Зочин
2022-11-30 22:50

dutaach chi

Ажлын цагаар уусан тухай ярьж байна.
Ажлын цагаар уусан тухай ярьж байна.
2022-12-01 01:22
Reply to  Зочин

Зөв бодож сэтгэж сур ! Тэр ийм , энэ ийм, би ийм юм чинь ингэнэ гэдгээ боль ! Дүрэм дагах ажлын байрны наад захын шаардлага.

Архи уух нь буруу ! Маш хайнга хэнэггүй гэсэн үг.
Архи уух нь буруу ! Маш хайнга хэнэггүй гэсэн үг.
2022-11-30 11:48

Төрийн �##�бан хаагчид уух хуулиараа хориотой байдаг. Баахан шавь нар ярьсаар байгаад таарлаа. Тэрний оронд уучл�##�т гуйх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-30 23:51

Chi idej uusan luiwarchdaa uuchlalt guilgaach chadahguin baij ih zantain

Зочин
Зочин
2022-12-01 01:26
Reply to  Зочин

Луйварчид бидний амь насанд аюул учруулахгүй. Энэ хүн согтуу байв�##� архи нь сайн гараагүй ажилдаа ирвэл өвчтөнд ямар аюултайг бодооч. Дээрээс нь хөгшин. Нойр дутуу. бүх л �##�даа гарах нөхцөл бүрдэнэ.

Зочин
Зочин
2022-11-30 22:51

huuh huuliaraa horiotoi bdgiimu wow , ysan shn shine huuli gargaad irveee, dutval taarna

Зочин
Зочин
2022-12-01 01:29
Reply to  Зочин

Ёс зүйн дүрэм гэх мэт өөр олон зүйл бий.

Зочин
Зочин
2022-12-01 01:28
Reply to  Зочин

Төрийн �##�бан хаагч ажлын байран дээр архи уух хориотой. Саяхан уншсанаар эмч нь төрийн үйлчилгээний байгууллагад ажилладаг, тэгэхээр хамаарна. Хувийн эмнэлэгт ажилладаггүй !

АДЪЯА СҮРЭН
АДЪЯА СҮРЭН
2022-11-30 11:48

Сайн эмчид аз жарг�##� амжилт хүсье. Яавдээ хүн �##�чихсан биш .Алдаагаа өөрөө ойлгож байхад Ажил төрөлтэй үлдээх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-30 12:15

Энэ нэг бичлэг хийж хүн дарамт�##�даг нөхдүүд өарсдөө архи гудардаггүй гэж үү. Энэ бичлэг хийсэн нөхөр ул шагайж хүний амьдр�##� хорлодог байхад энэ эмч хүний амь авардаг юм шүү. Удахгүй чи өөрөө ч амь авраач гээд энэ хүнийг гуйх юм бил үү.

Иргэн
Иргэн
2022-11-30 23:18
Reply to  Зочин

Инфляци ихдээд идэж уухаа хүчрэхээ байлаа.Ингэж бичлэг хийж мөнгө олдог юм билүү.Машин ачилтад манаачаар боловч ордог юм билүү гэж бодох боллоо. Төр засаг маань нэгнээ матаж мөнгө олохыг машид сайшааж урамшуулдаг брлсон биз дээ.

Зочин
Зочин
2022-11-30 13:27

Ээдээ эмчээ дээдлэж шүтэж явах учиртай юм бна лээ

Зочин
Зочин
2022-11-30 15:59

Хэн нэгний ажил гэрт нь хар ус.....хор ...Битгий авч очиж байгаач!!!....гайнууд ирээгүй бол..өөрөө уухгүй байсан бол ийм болохгүй л байсандаа....найз нэртэй найзууд болимоороо.....За одоо шинэ жил....байгууллагаараа........бага ..дунд ..ахлах....их дээд сургууль ....он жавууд ....гэр бүлийн найзуудынх....фб....админууд....гээд л баяр тэмдэглэдэг болж...арай бишээ!!....хорооныхон....гудамж....сөх...гээд хиидэг бхаа.....Харин нууц амрагуудын баяр .........!!??гялс манс ..урьдчилаад....гэдэн годон....!!?....за тэгээд машин машинаараа хиидэг болох байх...Архи л бүү хэрэглэ!!,....

Зочин
Зочин
2022-12-01 00:18
Reply to  Зочин

Chamaig yurduusuu uudaggui gej oilgoloo mundag bna,
Chamaig uusan baisan ch uliig chin shagaih hun baihguin bna talarhii

Зочин
Зочин
2022-11-30 16:03

Olon huni ami avarsan urdaa baridag emch narin neg shuu. Gants udaa aldaa l biz .tumen olond heregteig bodood tumen hun avarsnig bodood anild n uldee guitsee.Ard tumen tanig medne tanina

Уншигч
Уншигч
2022-11-30 16:26

Манайд ажил дээрээ архи уудаггүй хүмүүс байдаг юмуу бүгд л төрсөн өдөр энэ тэр шагн�##� тэмдэглэж өрөөндөө ууцгаадаг . Алтан гартай хүний амь авардаг эмч уугаа л биз яадгийн ард түмэн өөрсдөө архи өгч баярласнаа илэрхийлдэг эмнэлгээсээ гарв�##� олон өвчтөн хохирно өөр хэн ч биш дарга нар энэ эмчээр үйлчлүүлж үзээгүй биз гадагшаа явж эмчлүүлдэг болохоор

Юра
Юра
2022-11-30 16:27

Эмч болгон эзэмшээд байдаггүй хэцүү бөгөөд маш нарийн мэргэжийг Лхагвасүрэн эмч чадамгай эзэмшиж олон олон эрдэнэт хүний �##�тан амийг аварсан ёстой �##�тан гартай, бурхан ухаантай аугаа хүн. Ийм хүнийг манай ард түмэн хүндлэн дээдэлж явдаг нь энэ олон
хүний сэтгэгдэлээс харж үнэхээр баярлаж байна. манай ард түмэн ийм ухаантай сайхан хүмүүс

Уншигч
Уншигч
2022-11-30 16:39

Ул шагайж утас шагайдаг бүхэл бүтэн үе бий болчихлоо шүү яаж шуухан хорвоог элээх юм бүү мэд, хүний амьдр�##� ч мацаа ихтэй шүү, хэзээ нэг өдөр өөрөө ч ийм байд�##�д орчихож мэдэх л юм, энэ тохиолдол бол маш харамс�##�тай, хүнийг нэг удаа хараад дүгнэж болдоггүй л байхгүй юу, ах танд урт нас�##�ж, удаан жаргахыг ерөөе.

Зочин
Зочин
2022-11-30 17:33

Шаардлагатай хүнд нь гэрээсээ очоод л бэлэн төлбөрөөр нь үйлчилж өгөөрэй дээ

Зочин
Зочин
2022-11-30 17:36

ЭМЯамны сайд , Лхагвасүрэн эмчийг битгий ажлаас х�##�аасай.

Баярладаг шүү
Баярладаг шүү
2022-11-30 18:02

Мундаг эмч шүү ийм хүнийг ажлаас х�##�ж болохгүй ээ

Зочинцэцэг
Зочинцэцэг
2022-11-30 18:26

Ямар гай нь татдаг байна даа �######�уул ! Гэхдээ ухаантай хүн ойлгосон юм шиг байна! Одоо хүн муулахаа больё ! Ер нь хүний мууд дуртай тэр өадгүй новш өөрөө ямар амьтан бол доо !

zochin
zochin
2022-11-30 18:32

Bnga zavgui ajilladag, hunii l amidral yum chn tsergiin nztaigaa jaaxan suugaa l bizdee. Mundag emch bn shuu dee. eyereg bj sain emchdee uram ugtsguuguurei. xelj taashgui hunii amidral. tuslamj emchilgee gd uulzax zam mur ch bidend tohioj bolno shuu dee. Turshlagatai sain emch nartaa uram ugch hairlax xeregtei

Зочин
Зочин
2022-11-30 18:53

Тэр бичлэг хийсэн нөхөр ямар нүүрээрээ манай аавыг үзээд өгөөч гэх бол. Лав л тэр хүний аавын хаг�##�гаанд орох сэтгэл зүйгүй болгочихлоо. Нэг хэсэгтэй хаг�##�гаанд орохгүй байх бусаддаа гай болсон бичлэг хийгч. Хаг�##�гаа гэдэг хүн үзэж эмчилгээ бичдэг эмчийн хийдэг ажил биш . Багштайгаа хамт ороход сэтгэл тайвшраад гар хөнгөрч өөртөө итгэлтэй болдог гэж з�##�уу мэс зас�##�чид хэлж ярихыг сонсож байсан. Бичлэг хийсэн хүнд хэлэхэд чи өнөөдөр ялсан ч чиний төрлүүд ч ялгаагүй хамт олондоо матаачин шургаачинаараа дуудуулж өмнөх шигээ итгэл хүлээж амьдрах хөг өнгөрсөн.

Зочин
Зочин
2022-11-30 19:25

Хүний сайн т�##�ыг нь хардаг байгаасай. Ямар нь хүний ул шагайгаад бичлэг хийгээд явдаг юм бол

Ханд
Ханд
2022-11-30 19:36

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй мундаг чадварлаг эмч, өвчиндөө шан�##�сан хүмүүст туслаад эмчлээд яваарай, ажлаасаа гарах шаардлагагүй ээ, маш их завгүй ажилладаг юм билээ.

Зочин
Зочин
2022-11-30 19:55

Мундаг эмч гэдэгтэй маргах хүн байхгүй. Хаг�##�гаанаас гараад ирэхэд нь хайртай хүмүүсийнх нь амийг аварлаа, баярл�##�аа эмчээ гээд өөрсдөө архи бариад, уулгах гээд шахаад байдаг ард түмэн шүү дээ. Лхагвасүрэн эмч харин ч уудаггүй хүн. Тэр өдөр л гай таарч дээ.

Одноо
Одноо
2022-11-30 20:21

Эмч гэж энэ хүнийг л хэлнэ дээ

Зочин
Зочин
2022-11-30 20:42

Mash mundag emch hiih estoi ajlaa hiigeed ard tumnee awraad bj bh ni zuw zuitei

Зочин
Зочин
2022-11-30 20:53

Монголын улсын гэх тодотголтой том эмнэлгүүд төрөхүүд бүгд авилга архид�##�т �##########�р�##� нүүрэлсэн бузарын газрууд 3р эмнэлгийн тархины харв�##�т зүрхний шигдээсний эмч нар бол сувилагчдаа зарах өвчтнүүдээс мөнгө авахаас өөр юмгүй улайм цайм мөнгө нэхнэ мөнгөтэйг нь эмчилнэ авна ,мөнгөгүй бол шууд түлхэнэ,Ламцоо гэж аймаар шун�##�тай мөнгө нэхдэг авгай байдаг шүү

Зочин
Зочин
2022-11-30 22:55
Reply to  Зочин

bla bla bla bla, dutaj amidar

Зочин
Зочин
2022-12-01 01:30
Reply to  Зочин

Эхнэр нь үү ? Өөрөө юу ?

Зочин
Зочин
2022-11-30 21:21

Мундаг эич. Алдаа хийдэггүй хүн энэ орчлонд байхгүй. Хүндэлж явдаг эмч.

Зочин
Зочин
2022-12-01 01:34
Reply to  Зочин

А Л Д А А нь хүний эрүүл мэнд ! Нэг үйлдвэрийн ажилчин биш. Ядарсан сувилагч яадаг вэ, тариагаа андуураад, шахахгүй юм шахаж орхиод дараа нь тэрийгээ гайхаад эсвэл дутуу шахаад л явдаг. Манай улсад. Тэгэхээр согтуу эсвэл архи ууснаасаа болж бие нь амраагүй эмч өвчтэй хүний биед юу ч хийж явж байдгийг бид мэргэжлийнх бус учир мэдэхгүй. Үхвэл худлаа хууч өвчин рүү нь чихээд л өнгөрнө. Эмч нар хүртэл нөгөө эмчээ тэгж ярьдаг. Итгэдэггүй.

Зочин
Зочин
2022-11-30 23:33

Биеэ бодоод ууж бай, жингэр хуцаж байг

Зочинхү
Зочинхү
2022-11-30 23:41

Эмч нар маань үнэхээр бахархмаар ажлын ача�##��##� ихтэй сэтгэлийн хаттай хүмүүс хүн л.юм чинь хааяа найз нөхөдтэйгөө уулзаж сэтгэлээ засах нь байх л. Ажлын цагаар �##�даа гаргасан гаргасан бол буруу л байх л даа
Сайн эмч нараа буруутгаад байв�##� з�##�уучууд х�##�шраад ажиллах хүн ховордох байхдаа

Зочин
Зочин
2022-12-01 04:39

Энэ мундаГ эмч нар нь мөнгөтэй эрх мэдэлтэйд нь үйлчилдэг энгийн иргэдэд с�##�аавч өгөөд гаргадаг l###ruud...Лхамцоо гэж харв�##�тын тасагт улайм цайм мөнгө хардаг аймаар авгай байдаг 1,3гээд улсын эмнэлгүүд төрөхийн эмч нар бүгд авилгачид тангарга өргөсөн шун�##�ын туламнууд архичид �##########�чууд .

Зочин
Зочин
2022-12-01 06:16

Ene emch uugaa l biz.tuuniig n neg ih bichleg hiij niigemd seveh hereg baisiimuudaa.Ter tusmaa aaviigaa hel amgui tevcheed emchluuleed daraa n uchir zuigee tendee olchihgui.Ene utas barj hun shantaajildag s#akuud hetsuu hetsuu.

хүннү
хүннү
2022-12-01 06:17

Монголчууд ийм ачтай хүмүүсдээ урам өгөх ёстой. Юун ажлаасаа гарах. Тийм зүйл бодох хэрэггүй ард түмэн өөрийг чинь ямар мундаг эмч, олон хүнд амьдр�##� бэлгэлсэн гэдгийг мэднэ. Одоо хэчнээ хүн өөрөөс чинь амьдр�##� хайрлахыг хүлээж байгаа юм хэн мэдлээ. Тиймээс та ажлаасаа гарах тухай бодлоо орхи. Та бидэнд хэрэгтэй.
Харин бичлэгийг тараасан хүний мууд дур�##�сан нөхөр бидэнд хэрэггүй. Нөгөө “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн дов ногоорно” гэдэг болно.

Зочин
Зочин
2022-12-01 06:56
Reply to  хүннү

Ajlin amjilt husey.Huni muud durlaj bichleg hisen nuhur aharhan bodoltoi heleh ug hisen ajil tun taaruuhan amitan baijee

Зочин
Зочин
2022-12-01 07:21

Za yahvee,no prob

Зочин
Зочин
2022-12-01 07:22

Za yahve asuudalguishde,sanaagaar unasni hereggui

Зочин
Зочин
2022-12-01 07:32

iimerxuu facttai zuil deer olon yum yariad baix xerguidee, ....zugeer l ajilaa uguud yavx xergtei,,,,neg xaalga xaagdaxad nuguu xaalga ni neelttei baidag yumaa, uuriigii umuuruud iim balai yariltslgfa uguud xergui eeee

Туул
Туул
2022-12-01 08:30

Бичлэгийг уншсан болгон тунгаан бодно биз . Хэн нэг хүний санаатай санамсаргүйгээр цацсан fs мэдээлэл их уршиг тарьдаг. Энэ ярилцлагыг олон эмч нар сэхээтнүүд уншаасай .Сургамжтай хэрэг болох эмч хүний ёс суртахууны т�##�аар олон зөв санаа их байна бараг ёс зүйн лекц гэж болохоор... Чад�##�тай ач тусыг нь юугаар ч хэмжиж болохгүй эмч мэргэжилтнүүдээ битгий харлуулах.Лхавгасүрэн эмчийн хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж багадсануу гэхээс илрээгүй. Мэс заслын тэр тусмаа мэс заслын эмчийн нэг цаг зогссон хөдөлмөрийн ард дандаа хүний �##�тан амь байдаг шүү.

Зочин
Зочин
2022-12-01 09:19

ЯАСАН ЦАЙЧИХСАН АРХИЧИН ДОМБОО ЛАЛАР ВЭ? ИНГЭЖ ХУДЛАА ХУЦАХААСАА ИЧЭЭЧ БИ ТЭНД БАЙСАН ХУЛГАЙЧ ВЭ? ЭНЭ ХҮНИЙГ БИ ЭМЧ БИШ АСРАГЧ БАЙНА ГЭЖ АНХ БОДСОН АСРАГЧ ХҮҮР ЗӨӨГЧ ЦАРАЙЛЧИХААД ЭНЭ АРХИЧИНГ БИ Л ЛАВ ТАНИХГҮЙ ҮНЭХЭЭР ИЙМ МУНДАГ ЭМЧ ХҮН ЮМ БОЛ ШАРИЛ ӨЛГИЙДӨГЧӨӨС ДОЛООН ДОР АВИРЛАСАН ШҮҮ ТЭНД БАЙСАН ХҮМҮҮС МЭДЭЖ БАЙГАА ИЧЭЭЧ АРХИЧААН ГУДАМЖИНДАА ГАРЧ НАРАНТУУУЛЫН АРД ХҮН СҮРЭГТЭЭ НИЙЛЭЭРЭЙ ГЭЖ ЗӨВЛӨЕ ЭМЧ БИШ ЭНЭ БОЛ АРХИЧИН ХУЛГАЙЧ

Зочин
Зочин
2022-12-01 09:19

Биеэ тоосон архичин л бна.

Холбоотой мэдээ

Back to top button