ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

ЭТТ ХК-ийн талаарх Ж.Ганбатын мэдээлэл бүрэн эхээрээ: Нүүрсний "хулгай" ба бусад

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тус компанийн мэдээллийн ил тод байдал, нүүрсний асуудалтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая тонн ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг нь Гашуунсухайт боомтоор экспортлосон байна.

Дутсан 268.3 мянган тонн нүүрсийн асуудлыг одоог хүртэл шалгаж байгаа

Нүүрсний хулгайн талаар лавлахад үүнтэй холбоотой хоёр асуудал байгаа талаар дурдсан юм. Тэрбээр,

"Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд байрлах нүүрсний овоолгоос нүүрс дутсан асуудал гарсан нь үнэн. Нийт 268.3 мянган тонн нүүрс дутсан. Энэ асуудлыг өнгөрсөн сарын 22-нд Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулах хүсэлтийг тавилаа

Хоёрдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиглалтын талбайгаас дутсан нүүрсийг "Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсгийн тайлангаар баталгаажуулсан. Гэвч нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад бүртгээгүй. Гэм буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулаагүй. Уг хэргийг одоог хүртэл цагдаагийн байгууллага хянаж, шалгаж байгаа" гэлээ.

Ам нөхцөлөөр бус хил нөхцөлөөр нүүрс гаргахад хэд хэдэн асуудал үүссэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ирэх оны гуравдугаар сар гэхэд Цагаанхадын тээврийн дамжлага шаардлагагүй болно хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Богино тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэв. Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байна. Өдрийн дундаж ачилт 700 машин буюу 74.2 мянган тонн бож нэмэгдсэн. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгслийн 100.8 мянган тонн нүүрсийг ачуулсан.

Өмнө нь ам нөхцөлөөр нүүрс зарахад худалдан авагч тал нь өөрсдөө тээвэрлэлтээ хариуцаж, ачиж явдаг байсан. Хил нөхцөлөөр зарж буй тохиолдолд "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрсдөө нүүрсээ хил дээр аваачиж өгнө. Үүнийг хэрхэн зохион байгуулах нь гол асуудал юм. Тээвэрлэхдээ төмөр болон авто замаар тээвэрлэнэ.

Товчхондоо ам нөхцөлөөр бус хил нөхцөлөөр нүүрсээ гаргадаг болох юм. Хил нөхцөлтэй холбоотойгоор Цагаанхадыг хил хэмээн үзэх боломжгүй болсон. Ачсан нүүрсээ Цагаанхадад буулгаж, үүнээс цааш хилээр хэрхэн гаргах вэ гэх асуудал үүссэн. 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонныг нь хилээр гаргахад цаана нь бидэнд 800 мянган тонн нүүрс тээвэрлэх шаардлага үүсээд байна. Хятадын талаас татан авалтаа болон квотоо нэмэхгүй байгаа" гэв.

Мөн Засгийн газрын 362 дугаар тогтоолоор он гаргаад ачаа тээврийн С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК олгохоор болж буй. Энэ талаар "Өнөөдрийн байдлаар манай компани дээр ямар нэгэн байдлаар С зөвшөөрөл хүссэн хүсэлт байхгүй байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гаалийн хяналт гэж бдаг баймаар юм тэд чинь юу ч хардаггүй шалгадаггүй юм уу ямар ганц машин биш тэр их нүүрсийг олон л машин вагоноор гардаг бмаар санагдаад бхын сонин юмаа. төрийн өмчтэй юм бгаа биз дээ ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ уурхай чинь, бүр илүү хяналттай бх ёстой юм бишүү. Гэхдээ төрийн оролцоотой гэхээр л томчуудын луйвар, шахаа 2 тоо сүйдэж дуусдаг юм шиг бнаа

Зочин
Зочин

Хулгайн юмыг авсан газрыг нь хаана шалгуулж болдог юм бол энэ улсын хууль нь тийм боломж олгохгүй хувилдаал болдог юм бж нэг машины дугуйг яаж ч сольсон адилхандаа

Зочин
Зочин

Хил рүү явц байгаа нь ойлгомжтой шүү дээ Хэн ч ойлгоно Говьсүмбэрийн хулгай хийгээд байна л гэж нэвтрүүлээд байгаа тэр зохицуулалтад орохгүй байна гол асуудлаа зохицуулахгүй байна шүү дээ

Зочин
Зочин

Төрийн алба төсвийн байгууллага битүү хулгайчууд байгаа шүү дэ. Энэ хэрэг ард түмэн иргэд хүчээр шийдэхгүй бол хууль шүү дийлэнх нь авилгалд автсан хамсаатан байгаа.

Зочин
Зочин

Бэлэн баримттай юмаа ингээд нэг нь гарч ирээд үгүйсгээд л иргэдээрээ бол үнэн тоглох юм даа хөөрхий.

Зочин
Зочин

Хуцваа жаал идэж аваад одоо шинэ оноос араггүйн эрхэнд номоороо явах нь л дээ

Зочин
Зочин

awj bgaa tal xariutsaj bgaa shvv geed jaahan zuuj yriad bgaa bol Nvvrsee gargah albagvi shvv Gazar doroo bj l baig albatai ymuu bidnii vr xoich tegwel idej uug

Зочин
Зочин

Сууриас нь эхлэж, хамаг чадал ,хөлсөө урсган ажиллаад хөл дээр нь босгоод ашиг хүртээд аятайхан болоод ирэхээр нь булааж авах луйварын нэг хэлбэр үү зүгээр ажиллаж байсан тэр хуучин захиралыг нь тэгвэл буцааж тавь буруугүй гэдгийг олж тогтоосон бо

Зочин
Зочин

Ганхуяг хулгай хийх авьяастай дээр нь МАН

Зочин
Зочин

НЭРТЭЙГЭЭР НЬ БҮХ ЦЭВЭРЛЭГ Ч НАРЫГ АЖЛААС НЬ ХАЛААД ХЭНТИЙНХНИЙГ ТАВЬЧИХ. .. ҮҮНИЙГ ДАРАНГУЙЛАЛ ГЭДЭГ ЮМ

Zochin
Zochin

Hugjliin Bank, odoo nuurs, busad avligachid , Saihanbileg, Undarmaa , Su.Batbold , Dagvadorjiin huuli busaar avsan tsirk , emeeltiin mah eh met olon asuudal hungugduud l tag boldog etsii ni uzej duusgavar bolgoj shiidverlej chadahgui nam boldog. Heregten Bayr, Bat uul , Bayrtsogt geh metiin humuusiig horih tudii bolgood gargadag huuli ni engiin irgeded l uilchilne shudargaar turd garsan Hun baihgui bugd hulgaichid. Mongol uls gesen setgelgui humuus bugd dald oroh tsag irne.

Зочин
Зочин

Сэтгүүлч нар алдаагүй зөв бичмээр байнаа, мундаг2 сургууль төгссөн энд тэнд ажилласан туршлагатай сv бичээстэй. ХК-ний гэх байлгүй дээ, гэх мэт монгол хэлээрээ алдаагүй зөв бичиж байгаарай, хүн мөнхөд суралцаж явдаг. Сэтгүүлч хүн хянуур няхуур байгаарай Анужин сэтгүүлч

Bayanaa
Bayanaa

Ene hun hulgaig ilruuleh bish Nuuh gej arga yadaj bh shiv dee

Зочин
Зочин

Таван толгойн талбайгаас ачуулсан нүүрс бүртгэлд ороогүй байна эзнийг тогтоох гэж ажиллаж байна гэлээ. Бүртгэлийг санхүүгийн алба хариуцах ёстой наана чинь нэг л хүн байгаа битгий мунгинаад бай

Зочин
Зочин

Хитрэнэ хитрэнэ гэхэд арай л дэндүү биш үү МАН гийн Хулгайчуудаа Хятадууд шиг цаазлах

зочин
зочин

энэ хулгай Дээрэм луйвар хээл хахуул МАН байсан цагт хэзээч зогсохгүй гол толгойлогч нь МАН гэж яагаад ойлгодоггүй нөхдүүд вэ өвлийн хүйтэнд тэмцэх нэртэй толгойлж байгаа хэдэн хүний хармаа нь түнтийх л болох байх жагсаал цуглаан бослого тэмцэл гэж үүнийг хэлдэггүй юм ... Монголчууд хэзээ цэмцэж жагсаж чаддаг болно оо иш зайлуул...

зочин
зочин

Монголын цагдаа Монголын төлөө эх орныхоо төлөө тангараг өргөсөн биш ЗГ ын хэдэн хулгайч луварчидын төлөө тангараг өргөсөн юм шиг л байдаг ЗГ ын хар хөх поромтой хэдэн нохойгоо тавьцан энэ цагдаа нар яагаад ухаардаггүй тэнэг улс вэ тэмцэл жагсаал хийгээд амьдрал сайжирвал тэр ЗГ ЫН хар хөх хувцастай ноходуудын амьдрал бас л сайжирна шүү дээ.. гэтэл Монголын цагдаа нэртэй ЗГын нохойнууд амьдрал ахуйг нь сайжруулах гэж тэмцэл жагсаал хийж байхад ард түмний эсрэг ажиллаа хийдэг ёстой арчаагүй хэдэн нохойнууд юм даа... хэлэх ч үг олдохгүй юм даа....

Зочин
Зочин

Энэ МАН ын суганы үс эздийнхээ зохиолын дагуу явж л байна. Хөөрхий утсан хүүхэлдэй болж амьдрах гэж

Холбоотой мэдээ

Back to top button