Жүжигчин У.Цогтбаярыг дахин сүрдүүлэв үү
Төв талбайд үргэлжилсээр буй жагсаалыг манлайлж, ХЗДХ-ийн Х.Нямбаатартай иргэдийг төлөөлөн ярилцсан жүжигчин У.Цогтбаяр нүүр хуудастаа нэгэн бичлэг байршуулжээ.
Бичлэгийн агуулга нь: У.Цогтбаярын дүүгийн гэрийн хаалганы завсраар үл таних этгээдүүд газ шахсан гэх. Гарч ирээд харахад хаалган дээр зүй бус үгс бичсэн харагдана.
Үүний өмнө У.Цогтбаяр "Манай гэрийн гадаа том хар машинтай хүмүүс ээлжээр зогсоод байна" хэмээн лайв хийж байсан. Маргааш нь төв талбай дээр энэ талаараа ярьж, "Миний хүүхдүүдийн ширхэг үсэнд л хүрвэл байхгүй болтол чинь тэмцэнэ шүү" гэж байлаа. Тэр энэ тухайдаа цагдаагийн байгууллагад хандсан ба хуулийн байгууллага хэрхэн ажиллаж буй нь тодорхойгүй байна.
Жагсаалд идэвхийлэн оролцсоноос нь хойш түүнийг хятад удмын цустай, эсхүл Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигч гэх мэтээр цоллох хандлага газар авсан. Харин өчигдрийн үйл явдал буюу, дүүгийнх нь гэрийн хаалгаар зорилготой хүмүүс газ шахсан нь үнэн бол ихээхэн ноцтой асуудал болох юм.
Бид У.Цогтбаяр цагдаагийн байгууллагад хандсан эсэх, хуулийн байгууллагын хяналт шалгалт хэрхэн явагдаж байгааг тодруулан, удахгүй хүргэнэ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чин сэтгэлээсээ эх орныхоо төлөө зогсож буй нэгнээ гүтгэн доромжилно айлгаж сүрдүүлж занал хийнэ яачихсан тархитай хүмүүс юмбэ
Энэ залуусыг цагдаа нараар хамгаалуулж байгаа гэсэн Нямбаатар хариуцна.
Эр хүн зоригтой бол чоно чацага алдахын үлгэр
Хамгаалалт авмаар юм баына даа манайхан ийм л муухай шүү
Хамгаалалтанд авах хэрэгтэй.
Яармагийнхан хамгаалалтаа авах хэрэгтэй
Нямбаатар ахдаа хэлээч. Дор нь бариад өгнөш дээ. Наадах чинь залуучуудын жагсаалын зорилгод огт хамаагүй байхөө.
ЭНЭ БОЛ ХУДЛАА ШОУ ХЭРВЭЭ ҮНЭХЭЭР ИНГЭЖ ХИЙСЭН БОЛ ЭРХ БАРИГЧ НАМЫХАН ИЛРҮҮЛЭХГҮЙ ЭСВЭЛ САХИЛГАГҮЙ ХУЛГАЙЧ БАЦААНУУДЫН АЖИЛ БИТГИЙ ИНГЭЖ ГАЧААЛДАЖ БАЙГААЧ ТАВЬДАГ Ч ЮМ ШИГ ГАРАА УГАА БЫСДАНУУД
Энийг хэн тоож тагнадгийм бас их сүржигнүүр бх нь ээ хэн гэж бодроод бна өөрийгээ
Энэ элий балай бжсдын гар хөлний үзүүр болсон нөхөр кино яриад бгаа юм уу хаашаа юм.ийм далдагаруудыг дагаж доргино ч гэж бхгүй ээ.
яармагийн Цагдаа нар мөнгөтэйд үйлчлээд сурцан хүмүүс шиг байна лээ дээ