Бантсан төрийн балаг
Нэгдүгээр сарын 17 буюу өнөөдрөөс яг нэг сарын өмнө Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, хоёр ба гуравдугаар сарын хүүхдийн мөнгийн нэг дор олгоно гэж мэдэгдсэн. Энэ нь Цагаан сарын баяр дөхсөн, айл өрхүүдэд санхүүгийн хэрэгцээ, шаардлага нэмэгдсэнтэй холбоотой цаг үеийн шинжит зохицуулалт хэмээн ойлгогдож байв.
Сангийн сайд нь хэлсэн учраас олон нийт хүүхдийн мөнгөнд найдсан байв.
Гэтэл өчигдөр хоёрдугаар сарын л мөнгө оров. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Т.Бадрахбаяр iKon.mn сайтад өгсөн тодруулгадаа "Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгох чиглэл ирээгүй. Санхүүжилт орж ирээгүй. Хоёрдугаар сарын санхүүжилт л бий учраас олгосон. Ер нь халамжийг урьдчилж олгох нь буруу" гэж ярьжээ.
Халамж тусдаа, айл өрхүүд Цагаан сарын баяраа өөрсдийн хөдөлмөрт суурилсан мөнгөөр зохицуулж, тэмдэглэх ёстой нь ч тусдаа асуудал юм. Харин нэгэнт халамжид суурилсан хандлага давамгайлсан нийгэмд бодлого тодорхойлон ажиллаж буйн хувьд Сангийн сайд тийм мэдэгдэл хийх нь алдаа юм. Хийсэн бол ам, ажлаа нийлүүлэх нь зөв байлаа.
Гэвчиг "Цагаан сарын өмнө хоёр, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг зэрэг олгоно" гэж мэдэгдэл хийсэн мөртлөө нэдэр дээрээ "Санхүүжилт нь орж ирээгүй" гэдэг тайлбар хэлэгдэж суугаа нь төр попрол болон ажил хэргээ ялгаж, салгаж чадахгүй байгааг л илтгэв.
Сангийн сайдын урьтаж өгнө гэж мэдэгдэл хийсэн тэр өдрүүдэд хүүхдийн мөнгө олгох зохицуулалтыг шинээр хийсэн нь будлиан тарьж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн үе байв. Ямар сайндаа Н.Учрал сайд "би хүртэл хаягаа шилжүүлээгүй учраас долоон хүүхэдтэй болчхоод байна" гэж мэдээлж, Д.Амарбаясгалан дарга "Нэг ч хүүхэд хоцрохгүй мөнгөө авна" хэмээн тайвшруулж байсан. Яг л энэ үеэр Б.Жавхлан сайд 2, 3 сарын мөнгийг хамт олгоно гэсэн юмдаг.
Өнөөдрийн нөхцөл байдлаас эргээд харахад энэ үг бухимдсан иргэдийг түр тайвшруулах бантсан төрийн заль байжээ. Гэвч бантсан төрийн балагийг дугаар хорооны иргэн бүр эдэлнэ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхнээсээ ман -нам дандаа эргэж буцаж хуурч мэхэлдэг шүү дээ!!Ажил хариуцсан ямар ч дарга сайд гуай амныхаа пангаар хий гаргадаг.Энэ намд худлаа яриагүй болон эргэж буцаагүй дарга сайд байхгүй Газар дээрээ эргэж буцдаг оюуны хомсдолтой боловсролгүй тэнэгүүд цугларсан нам шүү дээ.Ичих айх булчирхайтай ман-намын гишүүн байхгүй.Дандаа худлаа яригчид
Жавхланг үтэр түргэн зайлуул.
Estoi iimel mulguu teneg yumnuudaar toroo udirduulj bgaa yumdaa songogchidoo iim hudalch uiwaigvi hvmvvs tor udirdan gj yu bhwdee zvgeer garj ireed irgeddee siihgvi hudal helj bgaa yum chn tsaaguuraa bol estoi hulgai hudal 2iig yumiin chinee toohgvi mongoliin baylagiig tsolmoj bgaa daa ene tor zasag bvh yarj helj bgaa yumn hudalaa huuramg bid nariin setgel zvigeer naadaad surtsan yadaj bhad bid hed genen itgemthii yumoo bvvr doromjilj hanhgvi yumaa
huuhdee yalgawarlan gaduurhsan nowshiin tur, uursdiinhuu hulgaig bagasgahad l 100 huwi ugch boloh l mungu
МАН ын топ хулгайчид сайд хийхээр аргагүй. Хулгайч л бол хулгайч
Донгосоорой та нар Төр рүүгээ нулимаж гомдоллохоо боль Монголд ганц ажилсаг
Нам бий Тэр нь МАН шүү АН татан буугдсан нь
Дээр шүүЭнэ бичигчид бол АНын хөлснийхөн
Худал ярьж олон түмнийг хуурсаар ирсэн дээ МАН-ынхан
tamhinii naimaachin ard irgedee doromjilj hanahgui
Эргүү үхэр монголчуудаа хүүхдийнхээ мөнгөөр цагаан сар тэмдэглээд байхдаа яахав дээ.тэр мөнгөөрөө хүүхдийнхээ төлөө зориулаач эргүүнүүдээ.
Чингис банкны хувьцаа эзэмшигч хулгайч нарыг нэгээр сангийн сайдаа хийлгэхээр энэ улс яаж хөгжих вэ
Учраа олдоггүй яачихсан ЗГ,яачихсан СААДУУД вэ? Түргэн тонилгоод өгөөч,ОЮУКА минь!
энэ мөнгөтөй мөнгөгүй амьдрал үргэлжилнэ ийм нэг чавганц нийтлэлээ больж үз АНы троллуудаа