Гадаад мэдээ

Япон улс хог цэвэрлэгээний ДАШТ-ийг зохион байгуулна

2023 оны арваннэгдүгээр сард Япон улсын нийслэл Токио хотод хог цэвэрлэгээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд дэлхийн 20 улсын баг оролцох аж. Эдгээр 20 улсад үндэсний аваргаа шалгаруулах урьдчилсан тэмцээнүүд эхлээд байгаа юм байна. Харин Японд энэхүү тэмцээнийг 2008 оноос зохион байгуулж эхэлжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван гишүүнтэй багууд 60 минутын хугацаанд өгөгдсөн гудамж талбайгаас хэр их хог цуглуулж чадсанаараа өрсөлдөнө.

Ингэхдээ шатаах боломжтой, дахин боловсруулах боломжтой, металл хийцтэй гэсэн гурван хэсэгт цуглуулсан хог хаягдлаа ангилах юм. Тэмцээний цаг дуусахад хамгийн их хогийг хамгийн зөв ангилж цуглуулсан баг түрүүлэх аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хөөх хачин юм бэ

Зочин
Зочин

Олимп шиг юм юм уу юуын

Холбоотой мэдээ

Back to top button