Нийгэм мэдээ

Шүүгчдийг доромжилж лайв хийсэн А.Отгонбаатарыг 200 мянгаар торголоо

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нь энэ оны нэгдүгээр 9, 20–ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд очиж, өөрийн цахим хаягаас “live” буюу шууд дамжуулалт хийсэн.

Ингэхдээ шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан шаардлага тавьсан албан хаагчдыг үг хэлээр доромжлон олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар А.Отгонбаатарын дээрх үйлдлийг олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж 200 нэгжээр торгох шийтгэл оногдууллаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүүгчид бол авилгачид. Тэд ичих хэрэгтэй хэрэгтэй. Та нарыг цэвэрлэх з�##�уучууд байгаа шүү. Зөв шударга шүүгчид миний хэлсэнд эмзэглэх шаардлагагүй. Зөвхөн авилг�##� авдаг та нарын дээд толгойнуудыг л хэлж байна хэлж байна

Зочин
Зочин

Shvvqch yu hj chaddiin tatan buulqamaar bn

Стар
Стар

Аая мөн их мөнгөөр торгождээ

Зочин
Зочин

Д�##�дага шүү нээрээ

Зочи
Зочи

Энэ гэж бас нэг буян жаагаагийн дүү шизотон нэмэгдсэн хэрүүлч хүмүүс шизотой байдаг байхаа

Холбоотой мэдээ

Back to top button