УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Түдгэлзүүлэх эсэхийг бүлэг дэд хорооны саналд үндэслэхээр яригдаж байна

Улсын Ерөнхий Прокурорын зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ өнгөрөгч баасан гарагийн үдээс хойш хүргүүлсэн.

Өнөөдөр /2023.03.27/ Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах аж.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог саяхнаас Ц.Мөнх-Оргил гишүүн ахлах болсон. Гишүүдэд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Н.Энхболд нар багтдаг.

Хөшигний ард яригдаж буйгаар, уг дэд хороог Прокурорын саналыг хүлээн авахыг намынх нь удирдлагууд шахсан бөгөөд дэд хороо саналаа нэгтгэсний дараа УИХ дахь МАН-ын бүлгээр гишүүдийн асуудлыг хэлэлцэх чигтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар гишүүдийн нэр Прокурорын байгууллагаас орж ирвэл бүлэг үүн дээр саналаа нэгтгэхгүй, задгай саналтай орно гэсэн битүү утгыг дотоод хуралдаан дээрээ илэрхийлсэн байдаг.

Холбогдох хуулиараа байнгын хороо, чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэн шалгах саналыг нууцаар хураах зохицуулалттай билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button