Шинэ Зеланд: Өсвөр насныхны салалтын асуудалд дөрвөн сая ам.доллар зарцуулна

Шинэ Зеланд улс өсвөр насныхны салалтын дараах сэтгэл гутрал, харилцааны хор хөнөөлийг бууруулахын тулд дөрвөн сая ам.доллар зарцуулахаар болжээ. Тодруулбал, тус улсын Нийгмийн хөгжлийн яамнаас гурван жилийн турш уг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Энэхүү үйл ажиллагааг залуучууд "The Love Better" нэртэй кампанит ажил болгон зохион байгуулж байгаа бөгөөд яамнаас дэмжиж буй аж. Учир нь Засгийн газраас үүнийг залуучуудын дунд тулгарч буй гол асуудал хэмээн үзэж байгаа юм.
Хайр дурлалын асуудал, сэтгэл гутрал, анхны туршлагаа даван туулахад асуудал ихтэй талаар 1200 гаруй залуучууд яамны судалгаанд хамрагдахдаа мэдээлжээ. Энэ үеэр судалгаанд оролцсон залуучуудын 68 хувь нь салалтаасаа ямар нэгэн муу зүйл амсаж, сөрөг үр дагаврыг хүртсэн байжээ.
"Youthline" байгууллагаас 12-24 насныхны дунд салсан залуучуудад зориулсан тусгай утас байдаг ажээ. Дөрвөн сая ам.долларын тодорхой хэсгийг уг тусламжийн утсын үйлчилгээг өргөжүүлэхэд зориулах аж.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.