УЛС ТӨР

Түр үнэд орох таван гишүүн

Улсын Ерөнхий Прокурорын зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ өнгөрөгч баасан гарагийн үдээс хойш хүргүүлсэн.

Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдах чигтэй байсан ч тодорхойгүй шалтгаанаар тов нь зарлагдсангүй. Эрх баригч намын бүлгийн өчигдрийн /2023.03.27/ худалдаанаар түдгэлзэх гишүүүдийн асуудлыг хэлэлцээгүй. Дэд хорооны саналыг хэрхэхээ тухайлан хуралдана гэдгээ тодотгосон юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог саяхнаас Ц.Мөнх-Оргил гишүүн ахлах болсон. Гишүүдэд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Н.Энхболд нар багтдаг. Эдгээр гишүүд УЕП-оос түдгэлзүүлэн шалгах хүсэлт ирсэн гурван гишүүний асуудлыг УИХ хэрхэн шийдэх дээр гол товьёогийг гаргах юм.

Тэр утгаараа энэ долоо хоногийн парламентын хамгийн анхаарал татсан, үнэ хүндэд хүрэх гишүүдээр дээрх тав нэрлэгдэж байна.

Хөшигний ард яригдаж буйгаар, уг дэд хороог Прокурорын саналыг хүлээн авахыг намынх нь удирдлагууд шахсан бөгөөд дэд хороо саналаа хэрхэн нэгтгэх нь хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар гишүүдийн нэр Прокурорын байгууллагаас орж ирвэл бүлэг үүн дээр саналаа нэгтгэхгүй, задгай саналтай орно гэсэн битүү утгыг дотоод хуралдаан дээрээ илэрхийлсэн байдаг.Холбогдох хуулиараа байнгын хороо, чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэн шалгах саналыг нууцаар хураах зохицуулалттай билээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дан хулгаруудаас бүрдсэн дэд хороо байна хулгайчдаа хамгаална аа

Дангаасүрэн
Дангаасүрэн

Ээ мэдэхгүй ээ.Эд нар чадах уу.Дандаа ашиг сонирхолын зөрчилтэй нөхөд байна ш дээ.

Зочин
Зочин

СҮ БАТУ д хэнч халдаж чадахгүй байсан нь ийм учиртай байж. Жинхэнэ дархлагдсан хулгайч

зүгээр байж чадахгүй байна уу Баяр хүргэеkkkk
зүгээр байж чадахгүй байна уу Баяр хүргэеkkkk

ОДОО Л НЭГ АРАЙ ЦЭГЦРЭХ БАЙХ

Зочин
Зочин

Бүгд жинхэнэ мэргэшсэн том гарын луйварчид. Тэд хамгаалаад л аваад үлдэнэ. Харж л бгаарай

Зочин
Зочин

Сү бямбацогт 2 хулгайчууд дэвчиж бгаа юмуу хулгайч луйварчин дээшээ дэвшээд бүүр том дарга болгодог энэ хуулиа зогсооно уу

Зочин
Зочин

Биеэ үнэлэгчид. Ичиж амьдраасай.

Зочин
Зочин

Бүрэн эрхээ түдгэлзүүлэхгүй гээд л зүтгээд байхийм. Худал хэлж, хуудуйтай юм хийчихсэн учраас л тэгж байх. Үгүй юм бол шалгуулчихаад л бүрэн эрхээ буцаагаад сэргээлгэнэ биз дээ. Зөв шийдвэр гаргана гэж найдаж байна. Энэ 5-ын хувьд өөрсдийгөө хэн хэн бэ гэдгийг харуулах сорилт.

boliochee
boliochee

ih hurliin gishuunii haldashgui onts erhiig mongoliin ard tumen hamgaalah bolno.

Зочин
Зочин

Энэ дэд хорооны гишүүд чинь шударга бус хулгайч нөхдүүдээс бүрдсэн учир олигтой шийд гаргахгүй дээ.

Дамба
Дамба

Бат эрдэнэ Энхболд 2 угаасаа худалдагдсан

Zochin
Zochin

Gants neg hulgaich tsohij l yavna..

Зочин
Зочин

Яавч энэ тав бусдынхаа эрхийг түдгэлзүүлэхгүйдээ????????????????????

Үнэн
Үнэн

Таван хулгайч нь гурван авилгачнаа өмгөөлөөд дуусна. Ойлгомжтой.

Бодлын хулгайч
Бодлын хулгайч

ШУДАРГА ҮНЭНЧ БАЙ

Одгэрэл
Одгэрэл

Күэ одоо: Бямбаагийн,Батболд .Бат-Эрдэнэ.Цаашаа 2.Харин Нямаагийн Энхболд тулхтай ноён нуруутай хүн болов уу? гэж харж байна. МӨНХ-ОРГИЛ Ч Мэдэхгүй юм.Хаашаа ч холбирч магадлалтай хүн гэж дүгнэж байгаа

Одгэрэл
Одгэрэл

Сү гэдэг хүнийг eрдөөч ойлгохгүй байгаа. УГ ХҮН НЬ НОЁН НУРУУТАЙ МЭТ ХАРАГДАВЧ ОЛНЫ ХЭЛДГЭЭР ЛУЙВАРЧИН ГЭЖ ОЙЛГООД БАЙГАА.МЭДЭХГҮЙ ЮМ ҮНЭХЭЭР ЛУЙВАРЧИН ҮГҮЙГ!!

Зочин Зорчин
Зочин Зорчин

Хэр зэрэг Шударга вэ? Гэдгийг одоо л харах цаг ирлээ.

зочин
зочин

Эд нар уу хн тэнэг монгол тэнэгээрээ л дуусах юм даа ямар юм хийсэн гэж үнэд орох вэ хамгийн балиар ашиг сонирхолтой гарууд байна даг...

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

халдашгүй байдлын хороонд яахаараа СҮ Батболд байж байдаг юм бэ

Чингис
Чингис

Сү харин ч цагаа тулбал шударга шүү. Ганбаатар эд нар шиг хахууль авахгүй хүн.

Зочин
Зочин

Бямбацогт, Батболд гээд өөрсдөө архаг хулгайчид байж ккк

Холбоотой мэдээ

Back to top button