Нийгэм мэдээ

Гадаадын хэвлэлүүд X Богдоор монгол хүү тодорсон талаар мэдээлж эхэллээ

X Богд Монголоос тодорсон тухай мэдээлэл олон нийтэд ил болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гандантэгчинлэн хийдээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа ч Х Богдын хойт дүр гэх хүүгийн ар гэрээс үгүйсгэсэн байр суурь ч илэрхийлээгүй. Чухал нь, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам авшиг хүртээх ёслолын үеэр "X Богд энд сууж байна" хэмээсэн нь ил тод нотолгоо болсон. Уг ёслолд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав өөрийн охин, хүргэн, зээ гурвын хамт сууж байлаа.

Өөрөөр хэлбэл Ц.Гарамжавын зээ, найман настай монгол хүү Х Богдоор тодорсон. Харин гадаадын хэвлэлд энэ талаар мэдээлэл нийтлэгдэж эхлээгүй байсан юм.

Тэгвэл, "Yahoo News" сайт нийтлэл бичжээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд гарсан энэ нийтлэлд "Х Богдыг тойрсон асуудал БНХАУ-ын талтай маргаантай нөхцөл байдал үүсгэхээс болгоомжилж байсан. Харин одоо АНУ-д төрсөн Агуйдай, Ачилдай хэмээх ихэр монгол хүүдийн нэг нь Х Богд гэж таамаглацгааж байна.

2016 онд Далай лам Монголд айлчилж, Төвөдийн Буддизмын тэргүүнийг Монголоос тодорлоо хэмээн зарлаж байв. Үүний дараа БНХАУ-ын зүгээс хариу санкц арга хэмжээ аваад байлаа" гэхчлэн бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-29 13:45

Манайд хятадгүй ганц зүйл үлдэгдэл дээ хэзээ коммунистууд шашинд хайртай болцсон юм бэ өөр зорилготой байна

Зочин
Зочин
2023-03-29 15:43

Энэ 10 дугаар Богд могд гэж тэнэгтэхээ больцгооёо. Бүх ахуйн хэрэглээний бараа хувцас хунар идэж уух юмаа Хятадаас авч байж урд хөршийн дургүйг хүргэсэн юм хийхээ болио. Энэ төрийн эрх бүхий байгууллагаас Х Богдыг тодруулахыг хориглосон шийдвэр гаргаачээ. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асууд�##� шүү.

Зочин
Зочин
2023-03-29 21:26
Reply to  Зочин

Төр шашин хоёр ту�####�а учир хориглох шийдвэр гаргахгүй биз дээ.

Зочин
Зочин
2023-03-29 18:14

shariin shashin mongoliin daisan

Зочин
Зочин
2023-03-29 23:09

Орос хятад хоёр болгоомжилох нь зүй ёсных монголчууд тодоруулах нь зүй ёсных

Цэцэг
Цэцэг
2023-03-30 08:17

Дэмий б�##�ай улс орныг задлан бутаргах юм бүү бичиж бай! Шарын шашин монголыг задлаж доройтуулж харийн боол болгосон! Сенсаацлахаа боль! Монголчууд бол газар нутаг өвөг дээдэс мөнх тэнгэрээ шүтдэг язгуур мөргөлтэй

Цэцэг
Цэцэг
2023-03-30 08:19

Мөхсөн тангад тэдний үлдэц түвдүүд бидэнд гай болохоос авр�##� болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button