УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүүрсний хулгайг төрийн болон албаны нууцад хамруулж жонхууруулах алхам

Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП Б.Жаргалсайханы саналыг УИХ-ын чуулганаар ХААЛТТАЙ горимоор хэлэлцэж байна.

Хаалттай хэлэлцэж буй эхний шалтгаан нь УЕП Б.Жаргалсайхан. Тэрбээр гурван гишүүний асуудлыг нууцын зэрэглэлд хамруулан оруулж ирсэн байгаа юм.

Удаах нь УИХ-ын тамгын газар тэдний асуудлыг УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 12.2, УИХ-ын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт хамруулав.

Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй тэдний хэргийг төрийн болон албаны нууцад хамруулчихлаа.

Тэгэхээр нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгагдах гишүүд дуусаагүй үргэлжилнэ. С зөвшөөрлийн авлигын хэргээр А.Адъяасүрэн, нүүрсний асуудлаар Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гэхчлэн яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийн нэрс хөвөрч, бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөх учиртай. Тэдний ээлж ирэхэд бүгдийг нь төрийн нууцад хамруулж, хэлэлцэхдээ хааж нууж жонхууруулах алхам өнөөдөр тавигдлаа.

УИХ-ын дарга “Нүүрсчдийг нууж хаагаад байх шаардлагагүй” гэдэг зарчмын байр сууриндаа эзэн болж, холбогдох хуульдаа өөрчлөлт оруулж албажуулах шаардлагатай харуулав. Нүүрсний хулгайгаа илрүүлэхийг зорьж л байгаа бол нээлттэй хэлэлцэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-30 14:09

Za nuuts gekheeree l jonkhuurdag daa. Yug n' nuudgiin. Er n' kharaad baikhad khamgiin tom 2 zagsiin ner garakhgyi bgaa sh dee. Ter 2 khulgaigaa nuukh l gej bgaa biz. Sumiya said baikhdaa khamag umiig nuutsad oruulj bgd l nyyrsnii khulgai khiigee biz dee. Amarbayasgalan ch gsn adilkhan.

Зочин
Зочин
2023-03-30 15:32

Iim prokuror nertei hulgaichiig solij uz zugeer

Зочин
Зочин
2023-03-30 23:19

Бараг бүгд л хулгайч ээлжээ хүлээж байгаа хойно аргагүй

Цэцэг
Цэцэг
2023-03-31 08:47

Шударга байцгаа эсвэл гишүүнээс нь буцаан тат

Зочин
Зочин
2023-03-31 09:48

Төрийн буруу байгаа тул нууцлаад байна уу? Өөр ш�##�тгаан байгаа болоод нууцлаад байна уу?!

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button