Нийгэм мэдээ

Гүнжийн сүмд түймэр гарч, 14 га газар шатлаа

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуулын гуравдугаар баг Гүнжийн сүмд өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр ой хээрийн түймэр гарчээ. 

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн очиход 14 га орчим талбай шатаж байсныг цурамд оруулсан байна. Түймрийн голомтод Эрдэнэ сум, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас нийт 37 хүн, таван автомашин, гурван мотоцикл, зургаан морьтон ажиллажээ. 

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, ой хээр, шар өвсний гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байгаа юм. 

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

olz haisan tenemeluud( hujaagiin gariin uzuurt zaragddag huksnii tenemeluudiin hiisen ajil

Зочин
Зочин

Улсад ажил хийдэггүй тэнүүлчин, тонуулчин, хулгайч хэлбэрээр амьдардаг бэртэгчин нөхдүүдийг барьж хатуу хариуцлага ооцох хэрэгтэй. Мөн тиймэрхүү нөхдүүдийг баривчилж тусгай хашаатай газарт хорин ажил хийлгэж хохирлыг нь барагдуулах хэрэгтэй.

Guide
Guide

Гүнжийн сүм шатчихсан юм уу тэгээд? Гарчигаас үзвэл шатчихжээ гэж ойлгогдхоор бна. Түүхэн дурсгалт сүм юм сан. Сэргээн засварлаасай гэж бичиж ч байлаа. Хайран ой, хайран сүм

Холбоотой мэдээ

Back to top button