СПОРТ

3х3: Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хоёр дахь удаагаа Ази тивд аваргаллаа

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний "А" хэсгийг тэргүүлж өчигдөр супер наймд шалгарсан. Тэгвэл өнөөдөр тэд хасагдах шатны тоглолтоо Казакстаны багтай хийж 10 онооны зөрүүгээр илүүрхэж тэмцээний шилдэг дөрөвт шалгарч үлдээд байсан билээ.

Харин дараагийн шатанд буюу хагас шигшээд Шинэ Зеландын багтай учраа таарч 19:18-ийн харьцаатайгаар ялалт байгуулснаар дөрөв дэх удаагаа аваргын төлөө шалгарч үлдсэн юм.

Тэд дөнгөж сая Азийн аваргын тэмцээний гурван удаагийн аварга Австралийн багтай алтан медалийн төлөөх тоглолтоо хийж 21:18-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Ингэснээр манай баг Азид хоёр дахь удаагаа аваргалж байна. Тодруулбал, манай шигшээ баг 2017 оны Азийн аварга бөгөөд 2018, 2019 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргээд улам их амжилт хүсье залуусдаа.

Зочин
Зочин

Сайн

Зочин
Зочин

Азтай одтой залуусдаа баяр хүргэе
Алтан медаль дахин дахин авах болтугай

Зочин
Зочин

Сайн байна залуучууддаа баяр хүргэе. Эвтэй явбал хүчтэй гэдгийг сагсан бөмбөгийн харуулж бн шүү. Зам нь саруул, амжилт нь арвин байхыг ерөөе.

Зочин
Зочин

Монгол улс дэлхийн бахархал
БАЯР ХҮРГЭЕ ЭЭ

Зочин
Зочин

Баяр хүргэж илүү их мжилт хүсье.

Дэмжигч
Дэмжигч

Маш том баяр хүргэе залуустаа. Энэ амжилт шоо хаяж азаар ирээгүй шүү !!! Системтэй бодлогоор хүүхэд залуучуудыг сагсан бөмбөгөөр хичээллэхэд зориулсан хамт сэтгэл зүрхээ зориулсан бас нягт эвтэй хөдөлмөрлөсөн амжилт юм гэж харж бна уухай

Холбоотой мэдээ

Back to top button