Жүдо: МУГТ Ц.Цогтбаатар өмнө жилийн амжилтаа бататгаж чадалгүй үзэгчдийн суудалд шилжлээ

Нэмэлт 20:10 минут
“Токио-2020” олимпийн хүрэл медальт, “Ташкент-2022” дэлхийн аварга гавьяат тамирчин Ц.Цогтбаатар шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх барилдаанд Африк тивийн бүх насны ангилалд түрүүлсэн Алжирын 21 настай жүдоч Месоуд Дрист торгуулиар ялагдснаар энэ удаад тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр эхний тойрогт Тунисын жүдочийг торгуулиар ялаад байв.
МУГТ Ц.Цогтбаатар дэлхийн аваргын тэмцээний эхний ялалтаа авлаа
Катарын нийслэл Доха хотноо Дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл тэмцээний энэ өдөр манай дөрвөн тамирчин эхний тойргийн барилдаанаа хийх хуваарьтай.
Уг хуваарийн дагуу дөнгөж сая өмнө жилийн дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт МУГТ Ц.Цогтбаатар эхний барилдаанаа хийж торгуулиар яллаа.
Тодруулбал, Цэнд-Очирын Цогтбаатар эхний даваандаа Тунисын Аледдин Бен Чалбиг ялснаар шөвгийн 16-д шалгарав. Тэрбээр 1/8 шигшээд Финлянд, Алжирын жүдочдын ялсантай нь барилдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Очиж очиж Африкийн бөхөд ялагдаад байх даа яахав дээ, ёстой муу барилдлаа
АФРИК ЧИНЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨЛГИЙ БИЗДЭЭ?
Жүдо багш нараа солих цаг болсоон дэлхиигээс хоцрогдсон сург�##�т амжилт авчрахгүй
Жүдо бөхийн холбоог шинэчилж багш дасг�##�жуулагчдыг солих хэрэгтэй байна.бээжингийн олимпын үеээр байсан хүмүүс ийг одоо явуулоо
Ялагдаж болно.Үргэлж ялж байна гэж юу байхав.Цогтбаатар бол сайн жүдоч.Дараагийн удаа амжилт үзүүлнэ байхоо.
Хужаагийн эрлийз
yaj aliglaad bnaa ulsiin och tochnoon mongo urcheed bolij yzeerei
манай бөхчүүд сэтгэхгүй бн. дасг�##�жуулагчид өөрөөр ажилла. Хурдтай бай.тэнэгтэх ёсгүй
Биеэ тоочихож энэ нөхөр. Ялагдаж бол болноо, ямар чансаатай хэн гуайд ялагдаад байгаа нь сонин л байна. Болоогүй л байж дээ
Бүлдэгдүүлсэнээс хойш л эвгүй болсон доо