Нийгэм мэдээ

Жолооны үнэмлэх дээр регистр, хаягийн мэдээллийг байршуулахгүйгээр шинэчилнэ

Европын Холбооны гишүүн орон (Чех, Бельги гэх зэрэг)-уудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг суугаа орны жолоочийн үнэмлэхээр солиулах шаардлага үүсдэг. Тэгвэл Монгол Улсын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенцын зургаадугаар хавсралтын 12 дугаар заалтад заасан “Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу томьёолсон хэлбэр бүхий хязгаарлалт” гэсэн шаардлагад бүрэн нийцүүлсэн тохиолдолд өөрийн улсын жолоочийн үнэмлэхээр солихгүй байх боломжтой.

Дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх болон хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ”Загвар батлах, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/48 дугаар тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загвараас иргэний регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хасаж, жолоочийн үнэмлэхэд тусгах мэдээлэл, үнэмлэхийн өнгийн код зэргийг нэмэлтээр оруулахаар “Загвар шинэчлэн батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын төслийг боловсруулжээ.

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсан тохиолдолд иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох хэлбэрээр зохион байгуулах байна.

Д.УЛСАА

facebook sharing button
twitter sharing button
messenger sharing button
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүтээн байгуула юман дээр мөнгөө цацаач

Зочин
Зочин

Mungu idex arga

Зочин
Зочин

Иргэний үнэмлэх дээрхийг бас хасахаар юм

зочин
зочин

Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эрэмблэж сурмаар юм даа. Одоогийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд үүнд мөнгө зарах нь хэр зөв бол?

Холбоотой мэдээ

Back to top button