Япон: Зүрхний шигдээс болсон иргэнийг аварсан нохойг баатар цолоор өргөмжиллөө

Зүрхний шигдээсээр өвчилсөн хүний амийг аварсан нохойг баатар цолоор өргөмжилжээ. Тус нохой таван сартай аж.
Тодруулбал, Чиба хотын Вакабакү дахь морь унах клубын мэдээлснээр хоёрдугаар сарын 25-ны өдөр тавь орчим насны эрэгтэй тус хүрээлэнд бэртсэн байна. Энэ үеэр Күме нохой тухайн иргэнд туслахаар тасралтгүй хуцжээ. Түүний тасралтгүй хуцахыг сонссон ажилчид анхны тусламж үзүүлэхээр яаравчилсан аж. Ингэснээр зүрхний шигдээс болсон иргэнийг аварсан байна.
Тухайн нохойн эр зоригийг үнэлж, өнгөрсөн сард орон нутгийн гал сөнөөгчид онцгой ёслол зохион түүнд талархал илэрхийлж, ийн өргөмжилсөн ажээ.

Күме тайван төрлийн нохой бөгөөд барагтай бол хуцдаггүй хэмээн морь унах клубийн багш Юна Марүо хэлжээ. Тэрбээр "Тэр тайван нохой тул гэнэт хуцах үед нь бүгд яаравчилсан. Онгой нөхцөл биш л бол Күме хуцдаггүй" гэв.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд биднээс бол хавьгүй дээр нохой байнаа !
Монгол хүн бол гайгүй нь тойроод явна, гайтай нь юмыг нь шууна, эхнэр нь бол бушуухан диваажинд очоосой гэж матрын нулимс унагана