Б.Ариунзул: Ээжийг ахын амиа алдсан хэргийг хөөцөлдөөд очиход ЭСЯ цагдаа дуудаад өгчихдөг

Солонгост хүлэмжийн ажил хийж байсан монгол залуугийн цогцос гэрээсээ өмхийрч муудсан байдалтай олдсон тухай мэдээлэл өнгөрсөн онд анх нийтлэгдэж байв.
Ингэхдээ, талийгаач 12 сая воны цалингаа авч чадаагүй, дээрээс нь Солонгос захирал нь бусадтай нийлж зодсон байж болзошгүйг тухай дурьдагдаж байсан.
Харин өнөөдөр амь насаа алдсан тухайн монгол иргэний талаар төрсөн дүү нь болох иргэн Б.Ариунзул мэдээлэл хийлээ.
Тухайн хэрэг 2021 оны зургаадугаар сард болсон бөгөөд түүнийг бусдын гарт амь үрэгдсэн байж болзошгүй хэмээн үзсэн учир ээж нь хэргийн учрыг олохоор БНСУ-ыг зорьжээ. Задлан шинжилгээнд хийхэд хоолойн сэртэнгийн яс хугаралтай гэж дүгнэсэн бөгөөд энэ нь багалзуурдах үйлдлийн үед гардаг гэмтэл аж. Мөн солонгос захирал нь түүний ахыг өмнө нь зодож байжээ.
Гэр бүлийн зүгээс хэвлэлд хандсаны учир нь хэрэг нь шийдэгдэхгүй хоёр жил болж, ар гэрт нь маш их чирэгдэл хохирол учруулж буй мөн анхнаасаа хууль бус үйлдлүүдийг хийсэн тухай мэдээлэв.
Б.Ариунзул "Миний ах гэрээсээ тархи нь устсан илжирсэн байдалтай олдсон. БНСУ-д бидний зөвшөөрөлгүй задлан шинжлээд, чандарласан байсан. Цогцсоо хараад таниулаад өгөөч гэхэд боломжгүй гэсэн. Тэгсэн хэрнээ БНСУ-аас манай эгчийг уулзаж таниулаад гарын үсэг зурсан гэх бичиг явуулсан. Мөн хэргийн газраас асар маш их хэмжээний сөжүний шил байсан. Бид ерөнхийлөгч, ерөнхий сайд, хууль зүйн сайдаас энэ хэргийг зөв шийдэхэд туслаач гэж хүсэж байна" гэлээ.
Мөн энэ үеэр ГХЯ, БНСУ-ын Элчин сайдын яаманд гомдолтой байгаагаа хэлэв. Учир нь өмгөөлөгчөөр туслаад өгөөч гэхэд боломжгүй гэдэг. Манай ээжийг Элчин сайдын яам дээр очихоор цагдаа дуудаад өгчихдөг гэж хэлсэн юм.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь одооны энэ элчингүүд үүрэг ролио ухамсарлаж Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажлаа хиймээр байна.
Солонгос улс дах ЭСЯ.ны ажилчдыг бүрэн бүрэлдхүүнээр нь солих хэрэгтэй.хэний төлөө,юуны учир тэнд сууцгааж бгаан?
Элчин сайдын яам монгол хүний төлөө , тэдний эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэвч …энэ иргэн хаана хандах ёстойг хууль мэддэг хүмүүс туслаасай …
ЭСЯ чинь зовж зүдэрч яваа монголчууддаа л туслаж дэмжих үүрэгтэй биз дээ. Хамраа сөхөөд ярвалдсан элчингийнхэнд нутаг нэгтнээ гэх сэтгэл байдаг юм уу? Ер нь энэ талаар том хүрээнд ярьж хүмүүжүүлэх цаг нь болсоон.
эся иргэдийнхээ төлөө ажиллаж чаддагүй.хариуцлагагүй.идүүрнүүд юм да зайлуулах хэрэгтэй шүү дээ.
ЭСЯ-ны гол ажлын нэг нь иргэнийхээ эрх ашгийг хамгаалах байдаг. Манай ихэнхи элчингийн ажилтнууд үндсэн ажлаасаа илүү хувийн бизнесээ чухалчилдаг.Англид суугаа ЭСЯ-ныхан бүгд хувийн бизнес хөөцөлдөөд явчихдаг гэж байгаа. Солонгос олон монголчууд байдаг илүү хариуцлагатай эх оронч сэтгэлтэй хүнийг томилмоор. Гомдмоор,ичмээр,ёстой новш юиаа
Бүх юм сайхан болох байхаа.
Солонгосын элчинг эргүүлэн татах хэрэгтэй .2 орны харилцаагхөгжүүлэхийн зэрэгцээ тус оронд амьдарч байгаа монгол хүмүүсээ хамгаалах үүрэгтэй шүү дээ.Зовж шаналж яваа ээжид өмгөөлөгч олоод туслачих сэтгэлгүй элчинг эргүүлэн татъя.