НИЙГЭМНийгэм мэдээ
Сүхбаатарт амьдрахаар очсон иргэдийг гадуурхаж хашаа байшинд нь халдсан гэх мэдээлэл худал

Сүхбаатарт аймгийн Дарьганга суманд ажиллаж, амьдрахаар очсон иргэдийн машин, хашаа, байшин зэргийг эвдэн сүйтгэсэн талаарх гомдлыг цагдаагийн байгууллага бүртгэжээ.
Гомдлын дагуу мэдээллийг шалгахад Улаанбаатар хотоос орон нутгийг зорьж, суурьшин амьдарсан иргэд биш болох нь тогтоогджээ. Харин тус сумын харьяа бүхий хоёр иргэн байсан аж. Тэд гадаад улсад зорчиж, ажиллахаар удаан хугацаагаар буюу 6-7 сар хашаа, байшингаа эзэнгүй орхисон байжээ. Энэ хугацаанд хашаа, байшин, тээврийн хэрэгсэлд нь халдсан аж.
Орон нутагт ажиллаж, амьдрахаар очсон иргэдийг гадуурхлаа хэмээн цахим орчинд эл мэдээлэл тархсан хэдий ч дээрх үйлдэл нь гадуурхлын улмаас үйлдэгдээгүй, мөн Сүхбаатар аймгийн иргэд юм байна. Хэргийг харьяа сумын цагдаагийн хэсгээс үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсын иргэн Монгол эх орныхоо хаана ч амьдрах эрхтэй.
УАА АЛТААР УРС ЮУН СҮРТЭЙН ХАРИН Ч МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ АМЬДРАХААР ИРСЭН ГАДНЫ ГАРУУДЫГ МАНАЙХАН САЙН ТОСЧ АВДАГ МАНАЙ СУМАНД ИРСЭН ТАМИРЫН БАГШ МАНАЙ ЭХНЭРИЙГ ТЭНГЭР ХАРУУЛАХАД БИ ДУУГҮЙ Л ӨНГӨРСӨН ЭНЭ ЧИНЬ САЙХАН ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮҮ?