Гадаад мэдээДЭЛХИЙ
Конгод үерийн улмаас 438 иргэн амиа алджээ

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад үерийн гамшиг болж, улмаар 438 иргэн амиа алдсан байна.
Тодруулбал, тус улсын зүүн нутгийн Өмнөд Киву мужид хүчтэй аадар бороо орж, үер бууж, их хэмжээний хохирол учирсан талаар мужийн эрх баригчид мэдээлэв.
Харин сураггүй бологсдын тоо тодорхойгүй байгаа юм. Үерийн гамшигт Бушушу, Ньямукуби суурингууд хамгийн их нэрвэгдсэн ажээ. БНАКУ-ын Ерөнхийлөгч Феликс Чисекедийн шийдвэрээр байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлж байгаа юм.
Мөн үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж үндэсний хэмжээнд гашуудал зарласан талаар тус улсын "Actualite" цахим хуудаст мэдээлсэн байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.