НИЙГЭМНийгэм мэдээ

110 сая төгрөгийн шагналын сантай Зуны лиг энэ сарын 14-ний өдөр эхэлнэ

Сагсанбөмбөгийн Зуны лигийг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Лигийн тэмцээн нийт 40 хоногийн турш үргэлжлэх юм.

Тодруулбал, энэ сарын 15-наас зургаадугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулах аж. Багууд зөвхөн 5х5 төрлөөр оролцох боломжтой. Одоогийн байдлаар нийт 29 баг тамирчид бүртгүүлжээ.

Үүнээс эрэгтэй 22, эмэгтэй долоон баг байна. Оролцох хүсэлтэй багуудыг энэ сарын 14-ний өдрийн 14.00 цаг хүртэл бүртгэх ажээ. Уг тэмцээнд 25-наас доош насны залуусыг лиг хамаарахгүйгээр оролцуулах аж.

Тэмцээний нийт шагналын сан 110 сая төгрөг юм. Үүнээс эрэгтэй төрөлд

  • Нэгдүгээр байрт 50
  • Хоёрдугаар байрт 15
  • Гуравдугаар байрт 10 сая төгрөг олгох ажээ.

Харин эмэгтэй төрөлд

  • Нэгдүгээр байрт 20
  • Хоёрдугаар байр ес
  • Гуравдугаар байрт зургаан сая төгрөг өгөх юм байна.

Тэгвэл баг тамирчид бүртгүүлэхдээ

  • Эрэгтэй баг тав
  • Эмэгтэй баг гурван сая төгрөгийн хураамжийг төлнө.

Үзэгчид лигийн тоглолт үзэхэд төлбөр төлөхгүй. Харин лигийн нээлт болон хаалтын тоглолтыг үзэхдээ тасалбар худалдаж авах ажээ. Уг тэмцээнийг Ган спорт цогцолборт зохион байгуулах юм.

Өнгөрсөн жилийн хувьд эрэгтэй төрөлд “Хасын хүлэгүүд” баг, эмэгтэй төрөлд “М гарьд”-ын тамирчид түрүүлсэн билээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button