Нийгэм мэдээ

Зургаан булгийн эхийг сэргээсэн сурагчид сайдыг нутагтаа урьжээ

Говь-Алтай аймгийн Дарви сумын гадаад хэлний багш, эко клубынхээ сурагчдын хамт зургаан булгийн эхийг сэргээж хамгаалжээ.

Тэд хашсан булгийнхаа эх дээр судалгаа, мониторинг хийж, мөн бусад ширгэх магадлал өндөртэй, мал амьтан ундаалдаг 5 булгийг малчид, сумын ард иргэд, Дэлхийн байгаль хамгаалах сан болон аймгийн БОАЖГ-тай хамтран хашиж хамгаалжээ.

Тодруулбал, Арьяагийн ус, Овоотын ус, Хүрээгийн ус, Улаан булаг, Эрдэнэтолгойн ус, Хавцгайн амны усны эхийг тэд хамгаалалтад авч, БОАЖЯ-нд мэдээллээ ирүүлэн салбарын сайдаа хүрэлцэн ирэхийг урьжээ.

Сурагчдын хашиж хамгаалсан "Улаанбулаг"-т нэн ховор эмийн ургамал "Гоёо" ургаж, өвс ургамал дэлгэрч, тухайн бүсийн мал амьтад ундаалдаг болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button