Улсын мөнгө, цалинтай чөлөөгөөр хэл сурсан цагдаа нар "Филиппинчүүд" нэртэй төгөл байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид ээлжээр Филиппин улсад хоёр сарын турш англи хэлний сургалтад хамрагдаж байгаа.
I ээлжээр сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчид "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсгийн талбайд “Philippines” төглийг бий болгожээ.
Алба хаагчид энэ үйл ажиллагаагаа нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. Улсын мөнгө, цалинтай чөлөөгөөр Филиппин улсад сургалтад яваад ирсэн алба хаагчид ерөнхийлөгчийн нэрэмжит хөдөлгөөний хүрээнд Филиппинчүүд нэртэй төгөл нээсэн нь шүүмж хүлээж байна.
Учир нь тэд төрийн тэргүүний санаачилгыг дэмжсэн ажилдаа, сурч ирсэн улсынхаа нэрийг хавчуулж мэдээлэхээсээ илүүтэй сурсан мэдсэнээ тайлагнаж, хэрэгжүүлбэл дээрсэн.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан санаа гаргасан байна буруу өнцгөөс нь бүү оролд урмыг нь хуглахаар ууцыг нь хуг�##� аа гэж ....
та�##�агдсан бол нэрээ өгч л байг дээ гол нь модоо сайн ургуул
Танайх л шүүмжлэх гээд ядаад байгаа бус уу, сэтгүүлчинцэр ээ
Мод тарих ажил л бол төгөлд нэр өгөх ямар хамаатай юм. Сайхан санаа бна.
Олон нийтийн сан�##� санаачлагыг дэмжиж хүндлэх нь зүйтэй шүү
цагдаа төгөл гэж болдоггүй юм байхдаа
Хув�##�з