Гадаад мэдээДЭЛХИЙ
Хятад: Сансрын нисэгчдээ саран дээр 2030 онд газардуулна

Хятад улс 2030 онд сансрын нисэгчдээ саран дээр газардуулахаар төлөвлөж байгааг Шиньхуа агентлаг мэдээллээ. Тодруулбал, энэ талаар тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн юм.
Уг газрын дэд дарга Линь Шичян "Уг хөтөлбөрийн зорилго нь Хятад улс анх удаа сансрын нисэгчдээ саран дээр буулгаж, шинжлэх ухааны судалгаа, технлогийн туршилтийг хийх явдал юм" хэмээв.
Ингэхдээ жолоодлогот хөлгөөр аялах, сарны гадаргуу дээр богино хугацаанд оршин суух, хүн-роботын хамтарсан судалгаа хийж, дээж авах, гэх мэт төрөл бүрийн ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
"CMSA"-аас дээрх зорилгодоо хүрэхийн тулд "Long March-10" пуужингийн судалгаа, хөгжүүлэлт, шинэ үеийн сансрын жолоодлогот хөлөг, хувцас, байгууламж, тоног төхөөрөмж гэх мэт олон төрлийн судалгааг хийж эхлүүлсэн байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.