БЗС-гийн булхайг илчилсэн О.Сийлэгмаа хамгаалалт авах хүсэлтээ АТГ-т өглөө
Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа АТГ-т хандаж буйгаа мэдээллээ.
Тодруулбал, тэрбээр нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулах, мөн өөртөө хамгаалалт авах хүсэлтээ АТГ-т гаргалаа.
О.Сийлэгмаа "Энэ бол зөвхөн миний ажил байгаагүй. Надтай хамт маш олон мэргэжилтэн ажлын бус цагаар өдөр шөнөгүй сууж ажилласан. Ил гарч, илэрхийлж байгаа нь би болохоос биш энэ асууудал дээр хоёр жилийн хугацаанд том баг ажилласан. БШУЯ болон бусад субъектүүдээс харилцааны дарамт их ирдэг. "Наад зээл чинь чиний халааснаас гарах гэж байгаа юм уу", "Битгий энэ асуудлыг хөндөөч ээ" гэх зэргээр над руу хандсан" гэлээ.
БЗС-гийн зээлээр гадаадад суралцуулах шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргадаг. Зээлийг тэглэх асуудал дээр хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа сайдын тушаал хүчин төгөлдөр бус бөгөөд ийм шийдвэр гаргасан үе үеийн сайд нар, Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж буй Д.Гарди, БШУЯ-нд 20 гаруй жил ажилласан төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ZOV ZOV
mundag emegtei demjij bna
Зөв
Цэдэвсүрэн гэдэг чинь даам гарсан хүн бий дээ. Ш�##�гаж барах уу.
зөв шүү зоригтой байна ,бас болгоомжтой байгаарай даа
Зөв, хамга�##��##�тад авах хэрэгтэй.