Рашаант баг: Автомашины дугуйн мөрөөр хийсэн уг замыг удахгүй хүлээлгэж өгнө

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 30 дугаар гудамжид баригдсан уг зам олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Бид энэ талаар тус багийн засаг даргаас тодруулахад “30 дугаар гудамжны замыг асууж байна уу. Автомашины дугуйн мөрөөр хийгдсэн асфальтан зам. Газар дээр нь ирээд үзээрэй. Уг замыг хийгээд дуусчихсан, хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа. “Өлзийхутагийн наран” ХХК гүйцэтгэсэн. Бусад мэдээллийг тэндээс аваарай” гэлээ.
Харин www.tender.gov.mn сайтаас харахад "Өлзийхутагийн наран" компани Уртын голын багийн сайжруулсан шороон замын засвар хийх, Рашаант багийн сайжруулсан шороон замын засвар хийх хоёр тендерийг авсан байна.

Уг замыг хийж гүйцэтгэсэн "Өлзийхутагийн наран" ХХК-тай холбогдож тодруулан асуухад "Автомашины дугуйн мөрөөр хийдэг энэ замыг Орхон аймаг сүүлийн жилүүдэд хэд, хэдэн газар тавьсан. Манай компани одоо та нарын асуугаад байгаа Рашаант баг дээр 5-6 гудамжид энэ замыг хийгээд явж байна. Гурвыг хийсэн, одоо гурван гудамж дутуу. Явж, хэрэглэж үзээгүй хүмүүс л шүүмжлээд байгаа. Түүнээс биш одоо энэ бороотой өдрүүдэд ирээд харвал иргэдэд их хэрэгтэй ажил болсон. Хүүхдүүд усны тэргээ хүртэл түрээд энэ замаар явахад шавар ус туучихгүй сайн талтай. Тэгэхээр манайх тендерт орсон нь үнэн, 300 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй ажил. Харин зураг нь их муу хийгдсэн. Өмнөх замуудын суурь нь 40 см зузаантай байхад, энэ замын зураг 12 см байсан. Зураг төсөл, захиалгын дагуу л хийж байна" гэв.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин ч зүгээр юм бишүү.машинууд зөрөхдөө л хажуу т�##�даа шороо дээр гишгүүлнэ.харин ус урсаж л эвдрэх т�##�тай
МАН үнэндээ ажил хийж чадахгүй бол �######�аачээ. Эргүү фөздөкүүд шүү
Ганган чавчаа гэдэгчинь энэ
Удаан тэсэхүүү...монгол ухаан аугаа шүү
Замаа онож явахад газар дээр нь сургах уран жолоодлогын курст элсэлт авч байна. Хаяг: Рашаант баг, 30-р гудамж.
Зам биш жимийн тендер гэх байхаа даа энэ жил зузаанаас нь хассан бол ирэх жил хос биш нэг жим болох биз
Энэ чинь ямар м�##� толгойтын ажил вэ. Дэлхийд дэлгэж ямар эргүү хүмүүс амьдардаг улс болохыг харуулахсан
Гүйцэтгэгч компани бол зураг төслийн дагуу хийж байгаа биз.
Харин ийм зам зурсан, зураг тооцоог нь хийсэн зураг төслийн компанийг олж тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй
Эрдэнэт хот Луйвар зам мөнгө хийж байгаа ажил эрдэнэт хот Луйвар хот