НИЙГЭМНийгэм мэдээ

Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг наймдугаар сард ашиглалтад оруулна

Боомтын сэргэлтийн хүрээнд Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй. Тэгвэл эл ажлын гүйцэтгэлийг ирэх наймдугаар сард багтаан ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа ажээ.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” буюу Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн бүтээн байгуулалтыг хийх билээ.

Тодруулбал,

  • Зорчигч тээврийн 19 барилга 
  • ачаа тээврийн 18 барилга байгууламж
  • дэд бүтцийн таван барилга
  • ногоон байгууламж 6000м.кв
  • иж бүрэн инженерийн шугам сүлжээ зэрэг бүхий ажлууд ажээ.

Дээрх ажлыг хоёр үе шаттай хийх бөгөөд эхний ээлжид тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах аж. Уг ажил одоогоор дуусах шатандаа оржээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button