93 хоног усан дор амьдарсан эрийн хөгшрөх явц удааширчээ

Тэнгисийн цэргийн албан хаагч офицер Жозеф Дитури нь 55 настай. Тэрбээр өндөр даралттай орчин хүний биед хэрхэн нөлөөлдгийг судлах ажлын хүрээнд Атлантын далайн гүнд 100 метр.кв талбайд 93 хоногийн турш амьдаржээ. Мөн Дитури усан дор хамгийн удаан амьдарсан рекордыг 20 хоногоор ахиулан эвджээ.
Дараа нь түүнд хийсэн ДНХ болон биохимийн шинжилгээнд хромосомын төгсгөлд байдаг, хүний хөгшрөлтийг хариуцдаг теломер хэмээх нэгдэл нь 20 хувиар уртасч, үүдэл эсийн тоо өсч, холестролын хэмжээ багассан нь хүний биед үзүүлж болох хамгийн сайн өөрчлөлт байв.Өмнө нь өндөр даралттай орчин хүний биемахбодийн насжилтыг уртасгадаг, хөгшрөлтийг зогсоодог тухай судалгаанууд хийгдэж байсан бөгөөд Жозефийн энэ туршилт нь тэдний нэгээхэн хэсэг л байв.

Дитури “Daily Mail”-д ярилцлага өгөх үедээ "Өөрийн эрүүл мэнддээ анхаардаг бол гаднах хүрээлэн буй орчноос тусгаарлагдах энэ орчин л та бүгдэд хэрэгтэй. 14 хоногийн эмчилгээнд очоод энэ өндөр даралтат орчин таныг хэр их тайвшруулан амрааж чадахыг заавал мэдрээрэй" хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�